Монгол Улсад тогтмол хэвлэл үүссэний 111 жилийн ой өнөөдөр тохиож байна
1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонин анхны дугаараа хэвлэж, 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 хувь хэвлэгдсэн түүхтэй.
202З оны байдлаар Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр дэлхийд 88 дугаарт бичигдэж байна. Энэ нь 2022 оны индексээс хоёр байр ахисан, 2021 оныхоос хорин байр ухарсан үзүүлэлт юм. Үүний шалтгаан нь Хэвлэл мэдээлэлд итгэх олон нийтийн итгэл буурч байгаатай холбоотойг судалгааны дүн харуулж байна.
Хэдий тийм боловч, мэргэжлийн ёс зүйгээ мөрддөг, олон нийтийн мэдэх эрхийг тууштай баримталдаг, нийгэм, эдийн засгийн хууль бус үйлдлийг эрэн сурвалжилж, баримтаар нотолдог, алдаагаа хүлээн зөвшөөрч залруулж чаддаг хэвлэл мэдээллийн редакцын хувьд уншигч, үзэгчид нь үнэнч хэвээр байгаа нь мэргэжлийн ёс зүй ямар чухал болохыг 2023 онд болсон “Сэтгүүл зүйн ёс зүйн форум”-аар онцолж байсан билээ.
Өнөөдөр улсын хэмжээнд 451 мэдээллийн хэрэгсэл тогтмол үйл ажиллагаа явуулж 4500 орчим мэргэжилтэн ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн салбарын нийт ажилтнуудад Монгол Улсад тогтмол хэвлэл үүсэж хөгжсөний 111 жилийн ойн мэнд дэвшүүлье!
Эх сурвалж: Хэвлэл мэдээллийн зөвлөл
Сэтгэгдэл