Хөвсгөл нуур дахь “Хүслийн хад”-ыг 1.5 тэрбум төгрөгөөр тохижуулахаар тендер зарлажээ

Aдмин / Нүүр

Төрийн худалдан авах ажиллагааны газраас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгон дахь “Хүслийн хад”-ыг аялал жуулчлалын цогцолбор болгон тохижуулахаар тендер зарлажээ. Тохижилтод 1.5 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсвөөс гаргах юм байна. Тендерт оролцох бол 2024 оны 03-р сарын 20-ний өдрийн 10:00 цагаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2024 оны 03-р сарын 20-ний өдрийн 10:20 цагт нээх аж.

Тендерт шалгарсан компани хадан хөрсийг доргиурт алхаар ухаж явган гүүр болон замын суурь цутгах, амрах талбай, саравч угсрах, шат довжоо хийх, хөвдөг тавцан угсарч завины зогсоол байгуулах, 12 жилийн мөнгөний сав урлах зэрэг ажил гүйцэтгэх юм байна. Бүтээн байгуулалтын зураг төслийг ЭНД-ээс сонирхох боломжтой.

Ташрамд мэдээлэхэд, Хөвсгөл далайн дунд байх жижиг хадыг иргэд, олон нийт “Хүслийн хад” хэмээн нэрлэж, хүслээ шивнэвэл биелдэг хэмээн бэлэгшээж олноор зорин очдог. "Хүслийн хад"-ыг тохижуулах санаачилгыг анх 2021 онд гаргаж байсан, бөгөөд дээрх зурагт тусгасан байдлаар тохижуулахаар төлөвлөж буйг тухайн үед мэдээлж байв.


Сэтгэгдэл

тунгалаг [202.126.90.114] 2024-03-04 12:40:47

энэ дэмий онгон байгалиараа майвал сайхан даа

Дэлхийгээр аялагч [66.181.190.151] 2024-03-02 10:13:48

ОНГОН ДАГШИНААР НЬ ҮЛДЭЭГЭЭЧЭЭ. МОНГОЛЫН ОНГОН ДАГШИН БАЙГАЛИЙГ ҮЗЭХ ГЭЖ ИРДЭГ БОЛОХООС БОЛХИ ЦЭМЭНТЭН ШАЛ, ХЭДЭН ДҮРС ХАРАХ ГЭЖ ИРДЭГГҮЙ. Их Газрын чулуун дээр задгай театр гэж хогийн цемент овоолсон. Гутамшиг.

иргэн [66.181.188.40] 2024-03-01 02:28:30

хийвэл хийсэн шиг аятайхан юм хийгээсэй , хоёрын хооронд хачин юм хийж байгаль завааруулаж байснаас бүүр хийхгүй байсан нь дээр шүү

Зочин [139.5.217.96] 2024-02-29 15:59:38

1,5 тэрбумаар иймхэн юм хийлгүй, хүмүүсийг ттатаж чадахаар, зугаацуулж чадах гоё зүйлүүд хийгээд тэрнээсээ ашгаа олоорой доо. Хэдэн гэр бариад, ийм тавцан дээр зогсоод, орой нь архидаж, дуулна гэвэл хэдэн монголчууд очиж сүйтгээд л эргэн тойронд нь алд алд нойлын цаас хийссэн газар болох байх шүү

Хүү [66.181.182.231] 2024-02-29 14:31:27

Зарим зүйл онгон дагшин чигтээн байвал зүгээр байдаг юм шүүдээ.

Зочин [139.5.217.51] 2024-02-29 14:20:03

Дэлхийд ганцхан болор тунгалаг нуураа шээс, баас, нус, цэр, хог, хор болгож байгаа бузар үйлээ улам баталгаажуулж байгаа энэ тендерийг хилэгнэн эсэргүүцэж байна. Энх-Амгалан гишүүний санаачлага биз. Хайран ч нуур минь. Ээ халаг минь. Эзэн тэнгэр минь ниргэж хайрла. Бөө.

1zqjaz'"(){}<x>:/1zqjaz;9 [123.136.150.154] 2024-02-29 13:07:33

Зочин [123.136.150.154] 2024-02-29 13:07:32

1zqjaz'"(){}<x>:/1zqjaz;9

Зочин [1zqjaz'"(){}<x>:/1zqjaz;9] 2024-02-29 13:07:31

Зочин [59.153.115.56] 2024-02-29 11:35:57

Шинээр сайхан түүх зохиох нь тэнүүлчдийг дуудаж мөнгийг сэгсэрхэд хэрэгтэй шүү


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.