Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ
Өчигдрөөс БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар https://ejob.gov.mn/home системээр бүртгэж эхэллээ.
Энэ жил Монгол Улсаас 4261 иргэнийг гэрээт ажиллах хүчнээр авах аж. Өнгөрсөн жилүүдэд БНСУ аж үйлдвэр, барилга, газар тариалангийн салбартаа Монгол Улсаас ажиллах хүч авч байсан бол 2023 оноос үйлчилгээний салбарт гэрээт ажиллах хүчин авах болсон. Ингэснээр Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах эмэгтэйчүүд тоо нэмэгдсэн байна.
Сэтгэгдэл
Зочин [103.212.118.53] 2024-02-27 11:44:34
Орк монголчуудыг гэрээт ажилчнаар авдаг ганц улс.