Малчдад туслах хандивт иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагууд нэгдсээр байна

Aдмин / Нүүр

Улсын онцгой комисст хоёрдугаар сарын 26-нд 19 аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 173.909.950 төгрөгийн мөнгөн хандив, нэг иргэн, 3 аж ахуйн нэгж байгууллагаас 17.297.900 төгрөгийн 45 нэр төрлийн бараа, материалын хандивыг ирүүллээ.

Тухайлбал, "Монголын хийн түлшний холбоо" ТББ, түүний гишүүн компаниуд зудад нэрвэгдсэн малчдад эхний ээлжинд 150 ширхэг, мөн Улсын онцгой комиссын орон нутагт үүрэг гүйцэтгэж байгаа баг бүрэлдэхүүнд тус бүр нь 200 мянган төгрөг буюу нийт 32 сая төгрөгийн үнэ бүхий иж бүрдэл, хийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн юм.

Мөн “Монголын ачаа тээврийн ассоциаци” ТББ-ын 50 гаруй гишүүн компаниас нийгмийн хариуцлагын хүрээнд малчдад өвс тэжээл хүргэх, цасанд боогдсон зам даваа нээхэд зориулж Улсын онцгой комисст болон Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт тус бүр 15 сая буюу 30 сая төгрөгийн хандивыг гардууллаа.

Малчдад туслах хандивын аян энэ сарын 20-аас эхэлж, 2024 оны 02 дугаар сарын 26-ны байдлаар 28 иргэн, 45 аж ахуйн нэгж, байгууллагын 1.345.055.987 төгрөгийн мөнгөн хандив, нэг иргэн, 12 аж ахуйн нэгж, байгууллагын 579.347.900 төгрөгийн бараа, материалын хандив буюу нийт 1.924.403.887 төгрөгийн хандив тусламж цугласан байна.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.