“Nova-C” буугч төхөөрөмж Сарны тойрог замд оржээ

Aдмин / Технологи

Хьюстонд төвтэй “Intuitive Machines” компанид зохион бүтээсэн “Nova-C” буугч төхөөрөмж лхагва гарагт Сарны тойрог замд оржээ. “Odysseus” хэмээн нэрлэсэн уг төхөөрөмж Сарны гадаргуугаас 92 км-ийн өндөрт тойрог замд орлоо гэж тус компани цахим хуудсандаа мэдээллээ. Америкийн “Astrobotic Technology” компанийн ижил төсөл бүтэлгүйтсэнээс хойш сар орчмын дараа Саран дээр төхөөрөмжөө газардуулах “Intuitive Machines” компанийн “IM-1” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. “Astrobotic Technology” компани Израил, Японы компаниудын амжилтгүй оролдлогын дараа Саран дээр төхөөрөмжөө буулгаж чадаагүй гурав дахь хувийн компани болсон юм.

НАСА-гийн судалгааны багаж хэрэгслүүдийг тээж яваа сансрын уг төхөөрөмж 24 цагийн дотор Сарны гадаргуу руу аажмаар доошилж, пүрэв гарагт буюу өнөөдөр Сарны өмнөд туйлын "Малаперт А" тогооны ойролцоо газардана.

Уг төхөөрөмжийг зургаа хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 15-нд Флорида муж улсын Канавералын хошуун дахь НАСА-гийн Кеннедийн нэрэмжит сансрын төвөөс “SpaceX” компанийн “Falcon 9” пуужингаар хөөргөсөн юм. Хэрэв буулт амжилттай болбол 1972 онд НАСА-гийн “Аполлон 17” хөлгийн буугч төхөөрөмж Саран дээр газардсанаас хойш Америкийн төхөөрөмж Сарны гадаргуу дээр газардсан анхны тохиолдол болно. Мөн НАСА-гийн “Артемис” хөтөлбөрийн хүрээнд Саран дээр сансрын аппарат газардуулсан анхны тохиолдол болох юм.

IM-1 нь “Intuitive Machines”-ийн төсөл боловч энэ арван жилийн сүүлчээр Сар луу хийхээр төлөвлөж байгаа анхны жолоодлогот нислэгийн өмнө Сарны орчны талаарх мэдээлэл цуглуулах зориулалттай НАСА-гийн зургаан багаж хэрэгслийг тээвэрлэж яваа юм.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:44

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:44

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Be [66.181.161.143] 2024-02-22 19:29:50

Mal


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.