СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Сонгон шалгаруулалт зарласан огноо: 2024 оны 2-р сарын 19-ний өдөр
ХАРИЛЦАГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА ХИЙХ, ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ КОМПАНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
RFP-24-0093
ХААН Банк нь харилцагчдын сэтгэл ханамжийг тодорхойлох судалгааны хүрээнд судалгааны зөвлөх үйлчилгээ үзүүлэгч хөндлөнгийн компаниудтай хамтран ажиллах тул энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг туршлагатай байгууллага, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгууллагууд ХААН Банкны 5000000015 тоот дансанд 50,000 төгрөгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй тушааж, баримтыг албан бичгийн хамт [email protected] хаягт илгээж, сонгон шалгаруулалтын өгөгдөл, мэдээллийг авна уу.
Гүйлгээний утга дээр RFP-24-0093 дугаарыг заавал бичнэ.
Материалыг 2024 оны 2-р сарын 27-ны өдрийн 18:00 цаг хүртэл [email protected] хаягт хүлээн авах ба гарчигт RFP-24-0093 дугаарыг тэмдэглэхийг анхааруулъя. Зөвхөн шалгарсан компанид хариу мэдэгдэнэ.
Хаяг: ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, ХУД -25, Ш/Х-192, Улаанбаатар-17010 |
Жич: Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг Bidding@khanbank.com хаягт хандаж авна уу. |
Сэтгэгдэл