“Амгалан” дулааны станцын хүчин чадлыг 116МВт-аар өргөтгөж байна

Aдмин / Нүүр

Баянзүрх дүүрэгт орших “Амгалан” дулааны станцын хүчин чадлыг 116МВт-аар буюу нэг зуухаар өргөтгөж эхэлжээ.

Улмаар ирэх тавдугаар сард ашиглалтад орох аж. Тус станцын хүчин чадлыг өргөтгөснөөр цагт 116МВт дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал нэмэгдэж, Улаанбаатар хотын хүн амын 30 гаруй хувь амьдардаг Баянзүрх дүүрэг болон Улиастай орчмыг дулааны найдвартай эх үүсвэрээр хангах ач холбогдолтой юм. Мөн Улаанбаатар хотын дулаан хангамжийн 31 хувийг хангадаг Дулааны III цахилгаан станцын ачааллаас хуваалцаж, тус станцын хоёрдугаар шатны өргөтгөлийн ажлыг эхлүүлэх боломж бүрдэх гэнэ.

Энэхүү өргөтгөлийг хийхэд Хөгжлийн банкнаас 65.6 тэрбум төгрөгийн зээл авчээ. Зээлийг “Амгалан” дулааны станцын олох орлогоос буцаан төлнө. Барилга угсралтын ажил 2022 оны зургадугаар сард эхэлж байсан юм.

Барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хунан индустриал экүйпмент инсталэйшн” компани ажиллаж байгаа аж. Тус компани нь өмнө Дулааны гуравдугаар цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөл, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35 МВт-ын өргөтгөлийн төслийг хэрэгжүүлсэн юм байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.169.116] 2024-02-19 10:31:13

Овоош дээ ингээд юм хийгээд байвал хэн та нарыг гөлөг гэхэв


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.