Хийрхэл, хөөрхийлөл хоёрын ялгаа буюу цасан шамаргаас авах сургамж

Aдмин / Нүүр

Хаврын тэргүүн сар гаруут хоёр хоног налайсан тэнгэр гэнэт цасаар гахаж нүүр нүдгүй шуурч, зам даваа хаагдаж хүн мал уруудан аюул тарьчихлаа. Уг нь цаг агаар, Онцгой байдлын байгууллагаас тодорхой хугацааг заан анхааруулсаар байсан сан. Хийморь сэргээж, уул овоонд гарах, хамаатан садныдаа очих… нэрийдлээр хөдөөг зорихдоо мэргэжлийнхний анхааруулгыг үл тоон замд гарагсдыг хийрхэл хөтлөв үү гэхээс өөр тайлбар олдошгүй. Харин хоттой хэдээ 11-р сараас хойш давтсан зудын эрсдэлээс үүрч дүүрэн байж өдий хүргэн онд мэнд оруулж буй малчдын хувьд тун харамсалтай байдал тохиолдож цаг нэн хүндэрчээ. Хаврын нойтон шамарга гэдэг хүн малын аминд хамгийн халтай хэцүү бэрхшээл.

Өл хоол муутай мал хүйтэн цасны нойтон хайрууд хавирга нь жиндэж осгох, бэлчээрт хоёр өдрийн наранд алсарсан нь гэнэтийн цасанд хөл туруу нь халцарч хөлдөөд алхах ч аргагүйдэн сөхөрнө. Хэдэн амь зуулгаа цаг зуурын бэрхшээлд хуйгаар нь тавиад туучихгүйн төлөө байдаг чадлаа бараад хөөрхий малчид цас самардан, тэнхээгээ баран самгардах нь тэр.

Эх орныхоо газар нутаг, өв уламжлал, үнэт зүйл дархлааны эзэд болсон Монгол малчдадаа түүхийн эдийг нь боловсруулах үйлдвэр барьж өгөх, амьжиргааг нь дэмжих бодлого боловсруулахаасаа төр засаг одон тэмдэг тарааж, цаасан малгай өмсгөхөөс хэтэрсэнгүй. Хамгийн том сургамж нь бид цаг агаарын мэдээ, аюулт үзэгдлийн сэрэмжлүүлэг, болгоомжлол анхааруулгыг хаа хаанаа тооцож тоож мэддэггүй шахуу.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Иргэн [45.117.35.1] 2024-02-21 19:20:39

Малчид тун ч ажилсаг тэвчээртэй баялаг бүтээгч хүмүүс

Монгол [66.181.188.212] 2024-02-20 14:06:37

Хэдэн юм бичихгүй бол болохгүйнээ.Би мал малчин 2ыг мэднээ.Сүүлын үеийн малчин аархсан саагисан хүмүүс л болж,юм л бол найр наадам шоу цэнгээн хийсэн эр эмгүй,үнээ малаа ч саахгүй болсон бнлээ ган зудад бэлтгэлтэй байх байсан юм шпэ уг нь хүний төлөө бишдээ

Зочин [66.181.189.240] 2024-02-20 12:33:02

Маш хэцүү юм болж байнаа.гэхдээ малчид маань өвлийн бэлтгэл хийхдээ зудын эрсдэлээ тооцмоор болж.нэг бичлэг яваад байна.өвөлжөө л юмаа даа янз нь.тийм хашаанд мал яаж тэсэж амьд үлдэх вээ дээ.бэлтгэлээ сайн хий

Зочин [66.181.188.124] 2024-02-20 03:10:38

Овоо тахих билэгдэл мөн үү

Зочин [66.181.178.87] 2024-02-19 22:11:57

Нэг урвагч орос үхсэн чинь бүгд л зул өргөад солиороод байх юм . Монгол хүн гэж урьдах бухлах харахгүй ийм л муухай.

Зочин [103.212.116.155] 2024-02-20 13:59:18

Нөгөө эрдэнээгийн балай л зул өргөнө лээ эцэг нь лаларын хулгайч хүү нь хаашаа яахаа мэддэгүй бас элий балай эднүүсийг дарчих төр бхгүй нь харамсалтай

Хариу нэхэлгүй туслах л хэрэгтэй [59.153.113.129] 2024-02-19 22:06:14

Монгол орны минь уудам их газар нутгийг манаж эзэнтэй байлгаж бгаа малчиддаа хариу нэхэлгүй туслах нь бидний үүрэг бх шүү. Би малчин биш унаган хотын иргэн. Тэглээ гээд малчидыг даапаалж чадахгүй. Даапаалж тавлаж бгаа хүмүүс монгол биш бхаа

Зочин [66.181.188.88] 2024-02-21 10:54:53

Та ухаалаг хүн юмаа. Зөв бодолтой хүн байна. Танд сайн сайхныг хүсье

ЗОЧИН [59.153.86.104] 2024-02-19 18:30:33

малын бэлчээр нутгийг лиценз нэрээр өгч уурхай болгож малыг бэлчээргүй болгодгийг бүрэн хаая .

Zochin [66.181.160.9] 2024-02-19 13:08:22

Hulgaich malchdad yahaaraa tusaldag ym be

dsjklflskdj [203.23.199.87] 2024-02-19 11:25:32

Хотын бидний мөнгөнд хөдөлмөр шингээгүй юм уу? Хотынхон зовох цагт малчид тусалдаг бил үү?

Зочин [59.153.114.186] 2024-02-19 09:10:44

Цагаан идээ ааруулаа өндөр үнэтэй зардаг малчид хотынхныг ямар боддог биш заавал туслах ямар албатай юм бэ. Тусалсан ч жинхэнэ эздэдээ хүрч очих ч юм уу үгүй ч юм билүү.

Ffu [38.27.115.23] 2024-02-19 21:43:43

Cham shg erliizuud mgld yag unendee ih bna.yazguuriin Mgl humuus tanaraas baga bna

йбөйыб [124.158.122.169] 2024-02-19 13:44:16

Байгалийн гамшиг болж байна Тэнгээ. Доодохоосоо доор байх гэж

Зочин [192.82.65.88] 2024-02-19 10:39:45

Битгий ийм муухай бай. Малчидгүй болчихвол монгол гэж байгаад яах вэ. Ааруул хийхийн тухайд хүч хөдөлмөр шингээсэн зүйлээ юу гэж үнэгүйдүүлэх вэ дээ. Имй зуд турханыг давж, өсгөж өндийгаж байгаа малын мах, цагаан идээг үнэтэй авахгүйгээд яахийн. Зовсон цагт нөхрийн чанар гэж...


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.