ЗУРХАЙ: Модон хохимой өдөр
Аргын тооллын 2024 оны хоёрдугаар сарын 9. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 29. Сугар гараг. Элдэв тэнгэртэн одтой, долоон улаан мэнгэтэй, харагчин туулай өдөр.
Өдрийн наран 8 цаг 8 минутад мандан, 18 цаг 3 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Сэтгэгдэл
Зочин [103.57.93.28] 2024-02-09 20:13:44
өдрийг гэж залруудаара
Зочин [103.57.93.28] 2024-02-09 20:12:57
ертөнцийн өрийг муу сайн ж ялгахаа боль.яг нөгөө одон м?даль, гавъяат баатар ардын цоол олгодог иргэдийн ялнаврарллын үйлдэл шиг өдрийн муу сайн гэж дэмийрэхээ боль. хүн өөрөө л өөрийгөө хянаж удирдана.