ЭТТ: 351 тэрбум төгрөгийг иргэдэд НОГДОЛ АШИГ болгон хуваарилж байна
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааг шинээр эзэмшүүлэх шийдвэрийг гаргалаа. Ингэснээр Монгол Улсын 3.4 сая иргэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн шууд хувьцаа эзэмшигч болсон.
Мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж, 104,000-ыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн.
Тэгвэл 351 тэрбум орчим төгрөгийг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж, нэг хувьцааг 108.7 төгрөгөөр тооцон 104,000 төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн болохыг тус компаниас мэдээллээ.
Тэтгэврийн, халамжийн, НӨАТ-ын буцаан олголтын, хүүхдийн мөнгө авдаг зэрэг төрд байгаа мэдээллийг ашиглан тухайн иргэний дансанд ногдол ашгийн мөнгийг шилжүүлж байгаа аж.
Сэтгэгдэл
Зочин [66.181.178.184] 2024-02-05 22:30:49
Иргэдэд 1072 хувьцаа хуваарилах үеэр ард түмний нэгдэл ч билүү нэг тийм юм бий болж нэгдэж нийлээд байлуу. тэр ингэхэд яасан бэ? Зарим хүмүүс хувьцааныхаа ноогдол ашгаа яаж авахаа мэдэхгүй л явж байх шиг байна. Ард санхүүгийн нэгдэл чинь ард иргэдийг нэгтгээд ч байлуу? Тэрийг жаахан ухаж сэргээвэл юм гарах ч юм уу