Зам тээврийн ослын улмаас нэг хүн амиа алджээ
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 25 дугаар зөрлөг гэдэг газар автозамын зорчих хэсэгт ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, автомашины эд ангид 2 хүн хавчуулагдсан байсны нэг нь амь насаа алджээ.
Тодруулбал, Энэ тухай дуудлага мэдээлэл хоёрдугаар сарын 01-ний өдрийн 01:25 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан “Фотон BJ4259” загварын зүтгүүр автомашин, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын “Тоёота приус-30” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, суудлын автомашинд зорчиж явсан Г /41 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан нас барсан байсныг ажиллаж цогцсыг гарган Айраг сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.249] 2024-02-01 11:45:13
эргүү малууд замын нөхцөлд хурдаа тохируулж явна гэсэн дүрэмийг санаж бай. зам зарим хэсэгтээ цас хунгарлаад нарийссан байгааг жаахан удаан яваад гарчихгүй тэнгэлээд байх юм