Фэйсбүүк, Инстаграмын хохирогч хүүхдүүдийн эцэг эхээс Марк Закербэрг уучлал гуйв

Aдмин / Нүүр

Өчигдөр буюу Лхагва гарагт АНУ-ын Сенатын хууль зүйн байнгын хороо онлайн орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулсан юм. Нэлээд ширүүн уур амьсгалтай болж өнгөрсөн сонсголд Meta, Snap, Discord, X, TikTok таван компанийн гүйцэтгэх захирлууд оролцжээ. Тэдний дунд Фэйсбүүк, Инстаграм сошиал платформуудыг эзэмшигч Мета компанийн гүйцэтгэх захирал Марк Закербэрг байсан юм.

Бүгд Найрамдах намын сенатор Жош Хаули хохирогч хүүхдүүдийн эцэг эхчүүдийн нүүр рүү харж байгаад уучлал гуйхыг Закербэргээс шаардсан нь сонсголын хамгийн оргил мөч байлаа.

Сонсголд сошиал платформын нөлөөгөөр амиа алдсан болон эрүүл мэндээр хохирсон хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөлөл оролцож байжээ. Тэд гартаа хүүхдүүдийнхээ гэрэл зургийг барьсан байв. “Таны бүтээгдэхүүн хүмүүсийг алж байна” гэж хэлсэн Хаули яг одоо уучлал гуйх боломжтой эсэхийг залуу тэрбумтнаас асуужээ. Закербэрг суудлаасаа босож, эцэг эхчүүдийн төлөөлөл рүү харж зогсоод “Та бүгдийн амссан зовлон зүдгүүрийг өөр хэн ч дахин туулах ёсгүй. Үүний төлөө бид маш их хөрөнгө зарцуулж байгаа” гэж хэлээд уучлал гуйсан юм.

Сонсголд оролцсон Сенатын гишүүдийн олонх нь сошиал медиа компаниудын хуулийн зохицуулалтын орчныг чангатгаж, хүүхдийн садар самуун, хүчирхийллийг сурталчилсан агуулгатай материалыг платформоороо тараасан тохиолдолд хатуу хариуцлага хүлээдэг болгохоо амлаж байлаа.

Эх сурвалж: Business Insider


Сэтгэгдэл

Юүн Закербэрг вэ? Хүний нэрийг зөв бичээч. [103.57.94.55] 2024-02-01 16:58:08

Цүкерберг биздээ? Герман гаралтай үг, "Цүкер" гэдэг нь германаар чихэр буюу сахарыг хэлж байгаа юм. "Берг" нь уул гэсэн үг. Дээр үеэс Германы нутагт олон еврей байсан. Тэд герман нэр авдаг уламжлалтай. Тэгээд л Цүкерберг нэртэй болохгүй юу.

Иргэн [59.153.86.144] 2024-02-01 12:20:20

Fc нийгэмд хэрэггүй. Өсвөр насны хүүхдүүд битгий хэл идэр насны залуучууд хүртэл хэрэг төвөгт орооцолдох нь ихсэж байгааг анзаарч байна. Замбараагүй, хууль хяналтнаас гадуурх түрээс, худалдаа үйлчилгээ, цахим мөрийтэй тоглоом. Энэ бүгд FC-тэй шууд холбоотой. Өдөр бүр болж бүтэхгүй мэдээлэл цуварч байна. Болохгүйг нь хааж байгаа ч юм алга. Цахим тоглоом тоглож өрөнд орж амь насаараа хохирч байгаа хүмүүс, тоглоомонд донтоод яах учраа олохоо больж байгаа хүмүүсийн сэтгэл зүйг эмчлэх үйл ажиллагаа ч алга. Ийм зүйлд автуулсан гол буруутанд тооцож байгаа хариуцлага ч алга. Бидний хойч ирээдүй болсон хүүхэд, залуучуудаа хамгаалж авч үлдэхийн тулд FC-ийг хаах нь зөв. Хятад улсын жишгээр WI CHAT -тай байхад болно шдэ.

Зочин [202.9.47.7] 2024-02-06 02:23:34

Үзэх эсэх нь хувь хүний эрхийн асуудал. Хэнч Фэйсбүүкийг үз гэж дарамталж албадаагүй


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.