Улсын аварга малчин, тариаланчдын шагналыг сар шинийн өмнө гардуулна

Aдмин / Нүүр

Засгийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 17-нд Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч шалгаруулах тухай тогтоол гаргасан. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар мал аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан малчин, тариаланчдад олгодог уг шагналыг хоёрдугаар сарын 02-09-нд орон нутагт, малчны хотонд гардуулах хуваарийг баталлаа. Энэ жил Улсын аварга малчнаар 194, Улсын хошой аварга малчнаар 18, Улсын аварга саальчнаар 12, Улсын аварга фермерээр 14 малчныг, Улсын аварга тариаланчаар 40 иргэнийг, Улсын аварга тариаланч хамт олноор 15 компанийг шалгаруулсан юм.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.