С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
![](/files/qsj3nvna3yynpvswxewo/3/379637000_860628155270071_2588788353443036972_n.jpg)
Ардчиллын алтан хараацай, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсанд Ардчилсан намын удирдлагууд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Тус хүндэтгэлийн үйл ажиллагаанд Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Пүрэвдорж, Н.Ганибал, Б.Бейсен, Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргал, С.Буяндэлгэр, Ц.Жадамбаа, Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга Б.Энхмөнх, Ардчилсан намын даргын зөвлөх Н.Тэгшбаяр, Ардчилсан намын Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн дарга Ж.Өнөржаргал, Намын байгуулалтын газрын дарга О.Мөнхбаяр, НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан, Т.Батцогт, М.Тулгат, Б.Эрдэнэсүх, ҮБХ-ны гишүүдийн төлөөлөл оролцож С.Зориг агсаны нас барсны 25 жилийн ойд хүндэтгэл үзүүллээ.
Сэтгэгдэл
Яг эсрэгээр бүх юм болсон. [88.128.88.84] 2023-10-04 19:38:33
Талийгаач Монголд хүний эрхийг яг энэ хэрэгт "хүндлэн сахиулсан" шиг байхыг ёстой хүсч байсан байхдаа. Энэ ёстой түүний хар дарсан зүүд болох байсандаа. Ичээч!
зочин [66.181.182.10] 2023-10-02 15:49:13
Энэ хэргийн зарим материал нууцаас гарсан гэсэн ,Содном даржаа хэргээ хүлээж 2 удаа мэдүүлэг өгсөн,мөн Чимгээгийн анх баригдаж ирээд ( та нарт баримт байгаа юмуу ) гэж асууж байгаа шүүх хурлын эцсийн шийдвэрийг сонсож байгаа бичлэгийг бүрэн эхээр You tube дээр тавиад өгөө ч манайд хүнийг үйл хөдлөл гадна байдлаас уншдаг мэргэжлийн хүмүүс байдаг гээ биз дээ тэд дараа нь юу гэж хэлэх сонирхолтой байна,би ч бас муугүй уншина . 80% хэлнэ
Зочин [203.98.76.249] 2023-10-02 14:54:00
АН ичээч ээ. эрлэгт очоод зориг тосож аваад бөлдөгдөнө шүү