Х.Нямбаатар: Гадаадад оргон зайлсан этгээдийн талаар мэдээлэл өгсөн хүнийг 10 мянган доллар буюу 35 сая төгрөгөөр урамшуулна
![](/files/pazdbortwsrfz4bihul3/3/nyambaatar.jpg)
Авлига, албан тушаалын хэрэгт холбогдоод, гадаад улсад очсон, хуулийн байгууллагын дуудсан цагт ирэхгүй байгаа итгэдийг эх оронд нь авчран шалгахаар Засгийн газар “Шувуу” ажиллагааг эхлүүлсэн. Уг ажиллагааны эхлэл болгож, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг албадан авчраад буй.
Тэгвэл уг ажиллагааг идэвхижүүлэхийн тулд Засгийн газар олон нийтээс дэмжлэг хүслээ. Ингэхдээ “гэмт хэрэгт холбогдоод гадаад улсад оргон зайлсан этгээдүүдийн талаарх баттай мэдээллийг 11-11 утсанд мэдээлэх, уг мэдээлэл нь хуулийн байгууллагын шалгалтаар батлагдсан бол “мэдээлэл ирүүлэгч” иргэнийг 10 мянган доллараар урамшуулах аж.
Шувуу ажиллагааны хүрээнд өнөөдрийн байдлаар иргэн Төгсбаяр Унгар улсаас, иргэн Болортуяа БНСУ-аас өөрөө ирж, хэргээ шалгуулж эхлээд байгаа аж. Тэдэнд хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Сэтгэгдэл
Сайханбилэг [104.222.115.15] 2023-04-14 08:40:40
Би арай ч 10.000$-н ханштай хүмүүсийн жагсаалтанд орохгүй ээ. Тэрнээс хэд дахин их ханштай.
Бадамжунай [199.243.108.66] 2023-04-13 20:09:43
Тохироод би өөрөө ирсэн
Зочин [77.249.65.151] 2023-04-13 17:39:50
Зөв