31 аж ахуйн нэгжид 372.9 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Aдмин / Хууль

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2020-2022 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийдвэр болон улсын байцаагчийн торгууль оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий нийт 60 захиргааны хэрэг үүсгэжээ. Үүнээс өнөөдөр /2022.10.05/-ийн байдлаар 29 хэрэг шийдвэрлэгдэж, 12 хэрэг түдгэлзсэн, 19 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд байна.

ШӨХТГ-аас энэ онд 31 аж ахуй эрхлэгчид нийт 372.9 сая төгрөгийн торгууль оногдуулсан байна. Үүнээс 230 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий 13 захиргааны хэрэг шүүхэд хянан хэлэлцэгдэж байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.