Түмэн өнгө, есөн өнцөг

Гоо үзэсгэлэн, цаг хугацаа, улирал, шим ертөнцийн түмэн өнгөн дунд амьдарч буй атлаа үүнийгээ бид төдийлэн олж хардаггүй байж мэднэ.
Монгол орны 1.5 сая хавтгай дөрвөлжин км талбайн өнцөг булан бүрт “нуугдсан” олон төрх, өнгө будаг, ахуй соёлыг нэгэн хоромд үлдээж, цаг хугацаа, улирлыг мөнхөлсөн шилдэг гэрэл зургийн үзэсгэлэн ХААН галерейд нээлтээ хийлээ. Энэ бол Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгийнхний хамтран гаргаж буй “Харах өнцөг” үзэсгэлэн билээ.
Байгалийн гэрэл зургаар цөөнгүй жил дагнан ажиллаж буй Д.Октябрь, Б.Баяр, Г.Ган-Өлзий, С.Нацагдорж, Б.Эрдэнэбулган, Ш.Төмөрсүх, Т.Рэгзэн, Э.Ганбаяр, Ч.Итгэл нар мэдрэмж, хараандаа буулган үлдээсэн бүтээлүүдээ олонд толилуулсан нь энэ.
Харц булааж, байгаль, эгэл ахуй, амар амгаланд хөтлөн аваачих мэт эдгээр бүтээлийг анзаарч харвал гоо үзэсгэлэнг мэдрүүлээд зогсохгүй эх дэлхийгээ хайрлах, хамгаалах сэдлийг ч танд төрүүлэх нь гарцаагүй.
Ташрамд, одоогоор 9 хүний бүрэлдэхүүнтэй Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг байгуулагдсанаасаа хойш томоохон ажлуудыг хийсний нэг нь Катарын үндэсний музейд тавигдах Сахар, Катар болон Монгол дахь нүүдэлчдийн соёлын өвийн үзэсгэлэнд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Энэ үзэсгэлэн 2022 оны 4-р сард нээлтээ хийх аж.
Энэ сарын 10-31-ний өдрийг хүртэл үргэлжлэх “Харах өнцөг” үзэсгэлэнд саатаж, мэлмийгээ баясгахыг хүсвэл ХААН цамхагийн 3-р давхарт байрлах ХААН галерейг зорьж очоорой.
УИХ-ын дарга асан З.Энхболдыг Тусгай үүрэгт Элчин сайдаар томилжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Москвад болох ялалтын баярт оролцоно
Д.Амарбаясгалан: УБТЗ-ыг цахилгаанжуулж, хос замтай болгон, дэлхийн хөгжлийн түвшинд хүргэх цаг үе ирснийг зах зээл шаардаж байна
Элчин сайд Н.Энхболд: Бусад орны элчингүүд “Манай улс Хятадын хажууд Монгол шиг байршилтай, асар их баялагтай байсан бол…” гэж ярьдаг
ЦЕГ: Таксинд суусан өсвөр насны эрэгтэй хүүхдийг хүчирхийлэхийг завдсан эмэгтэйг шалгаж байна
Зеленский: Украин улс 30 хоногийн хугацаанд гал зогсоох АНУ-ын саналыг хүлээн авч байна
АНУ дэлхийн зэвсгийн зах зээлд ноёрхож байна
Х.Нямбаатар: Надад нэг тэрбум төгрөг байхгүй
Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо
Шүүх яллагдагч З.Төрмандахад авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ