Пуужингийн туршилт явуулбал хариу арга хэмжээ авахаа мэдэгджээ

БНАСАУ тив алгасагч баллистик пуужингийн туршилт явуулбал АНУ хариу арга хэмжээ авахад бэлэн байна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын туслах Роберт О'Брайен мэдэгджээ.
БНАСАУ-ын эрх баригчид пуужингийн туршилт явуулбал АНУ ямар хариу үйлдэл үзүүлэх вэ хэмээх асуултад Роберт О'Брайен хариулахдаа “бидэнд олон тооны төхөөрөмж байга бөгөөд шаардлагатай үед бид үүнийг ашиглана. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун ийм замаар явбал бидний урам ихэд хугарах бөгөөд сэтгэл хангалуун бус байгаагаа батлан харуулах болно” хэмээн онцлон тэмдэглэжээ.
БНАСАУ-д алсын зайн тусгалтай пуужин харваж болзошгүй байгаа шинж тэмдэг ажиглагдсан тухай АНУ-ын Агаарын цэргийн хүчний командлагч Чарльз Браун өмнө нь мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл
би [202.70.44.46] 2019-12-31 02:26:31
залуу удирдагч пуужин турших дуртай, зөнөг ерөнхийлөгч дарамтлах туртай
Зочин [66.181.185.118] 2019-12-30 10:13:18
Орос төвийг сахих зөв гэж төлөгт бууж байна