Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ
Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд тарваган тахлын тохиолдол илэрсэн байж болзошгүй байна. Энэ тухай ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэхдээ "Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд 15 настай хүүхэд нохой зууж ирсэн тарвагыг хэрэглээд, халуурах шинж тэмдэг илэрч эмнэлэгт тусгаарлагдсан тухай мэдээлэл ирлээ. Үүний дагуу аймгийн төв...