Америкийн нутаг дэвсгэрээ тэлэх төлөвлөгөөг эсэргүүцжээ

Америкийн Нэгдсэн Улсын шинэ Засгийн Газар Мексикийн булангийн нэрийг өөрчлөх, Панамын сувгийг хяналтдаа авах, Гренланд арлыг худалдан авах тухай төлөвлөгөөгөө зарлаж, нутаг дэвсгэрээ өргөжүүлэхийн тулд цэргийн болон эдийн засгийн арга хэмжээ авахыг үгүйсгээгүй нь олон улсын анхаарлыг татаад буй. Хятадын Төв радио телевизийн CGTN сувгаас явуулсан санал асуулгад оролцогчдын 78.6 хувь нь энэ төлөвлөгөөг эрс эсэргүүцэж, дээрэнгүй үйлдэл хэмээн шүүмжилжээ.
Америкийн Нэгдсэн Улсын Засгийн Газрын төлөвлөгөөнд Мексикийн булангийн нэрийг өөрчлөх асуудал багтсан бөгөөд санал асуулгад оролцсон хүмүүсийн 66.4 хувь нь энэ шийдвэр нь газарзүйн болон соёлын уламжлалыг алдагдуулж, НҮБ-ын эрх мэдэлд халдаж буй явдал гэж үзсэн байна. Мөн 83.7 хувь нь Панамын сувгийг хяналтдаа авах оролдлогыг Панамын бүрэн эрхэд халдсан, түрэмгий үйлдэл гэж дүгнэжээ.
Санал асуулгад оролцогчдын 82.3 хувь нь Америкийн энэ алхмыг олон улсын эрх зүйн тогтолцоог зөрчиж, олон улсын харилцааны үндсэн зарчмуудыг үл тоосон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Эдгээр үйлдэл нь Панам болон Гренланд арлын харьяалалтай Дани улсын иргэдийн ч дургүйцлийг төрүүлжээ. Судалгаанд оролцогчдын 86.4 хувь нь Америкийн Засгийн газрын энэ бодлого нь холбоотнуудын ашиг сонирхлыг зөрчиж, хоёр талын харилцааг муутгаж байна гэж үзсэн байна.
Санал асуулгад оролцогчдын 72.3 хувь нь Америкийн энэ алхмыг дэлхийд ноёрхлоо хадгалах зорилготой гэж үзэж байгаа бол 84.9 хувь нь уг бодлого бүс нутгийн энх тайван, дэлхийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлнэ гэж санаа зовж байгаагаа илэрхийлжээ.
Энэхүү санал асуулга CGTN-ийн англи, испани, франц, араб, орос зэрэг олон хэл дээрх платформ нийт 24 цагийн хугацаанд явагдаж, 7083 хүн оролцсон аж.
Г.Бямба
Сэтгэгдэл
Зочин [103.212.162.117] 2025-01-27 10:19:21
Панамын суваг бол америкийн байгуулж өгсөн байгууламж шүү
Зочин [103.212.118.188] 2025-01-26 02:42:29
Баян амээрик худалдаад авчихна асуудалгүй дээ
Зочин [103.212.119.22] 2025-01-26 00:48:22
Всeгда будeть солонцe,всeгда будeт мама,всeгда буду я.
Зочин [66.181.190.217] 2025-01-28 16:57:44
А где папа?
Зочин [145.53.68.69] 2025-01-25 16:40:01
Дани улсад огт хамаагүй байсан арал. Даниуд авсан байж болж байхад, АНУ авч болохгүй юу. Аласка шиг хөөрхий уугуул иргэд амьдардаг л нутаг ш дээ. Асар сайхан баялаг том нутаг. Манай өвөг дээдэс нүүж очсон газар. Бид авъяаа кк
Зочин [66.181.190.217] 2025-01-28 17:19:30
Ав ,ав.
Зочин [103.212.162.187] 2025-01-26 19:44:53
Чамд огт хамаагүй, харин Дани /Денмарк/-т нилээд хамаатай
Зочин [202.9.40.153] 2025-01-25 11:19:21
ЭЛБЭГДОРЖЫН ГАР ХӨЛ ЗӨНӨГ ӨВГӨН
Зочин [202.9.46.77] 2025-01-25 11:42:20
Чи түүний насанд хүрэхгүй зөнөглөх болно.
Зочин [59.153.112.132] 2025-01-24 20:22:44
Монголын талыг ав, хэд хоноод хужаад зар
Зочин [39.144.93.88] 2025-01-24 15:42:11
Ха ха гятадын санал асуулга юм уу, мэдээж Америкт дургүй юм чинь тэгэж л хэлнэ шүү дээ, харин Гятад улс тэлвэл та дуртай юу гэвэл зуун хувь Ок гэнэ шүү дээ. Ямар ч улс өөрийн улсыг тэлэх дур сонирхол бгаа