Монголын хүнсчдийн нэгдсэн холбооноос ЕАЭЗХ-той түр хэлэлцээр байгуулах асуудлыг хойшлуулах шаардлага хүргүүлэв

Aдмин / Эдийн засаг

Монголын хүнсчдийн нэгдсэн холбооноос Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудлыг хойшлуулах шаардлага хүргүүлжээ.

Тус шаардлагад "Монгол Улс БНСУ-тай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн улсууд болох Бүгд Найрамдах Армени Улс, Бүгд Найрамдах Беларус Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Оросын Холбооны Улсуудтай худалдааны түр/завсрын гэрээ байгуулахаар ажиллаж байгаа нь дотоодын үйлдвэрлэлийн хөгжил зогсох аюул дагуулсан алхам болж байна.

Ялангуяа Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн улсуудтай хийхээр төлөвлөж буй чөлөөт худалдааны түр хэлэлцээр нь дотооддоо үйлдвэрлэх боломжтой бараа бүтээгдэхүүний импортыг эрчимжүүлж, их гүрний нөлөөнд автах эрсдэл дагуулж байгаа нь үндэсний аюулгүй байдлыг хөндөж байгаа юм.

Олон улсын жишгээр энэ төрлийн гэрээ хэлэлцээрийг дотоодын үйлдвэрлэлдээ импортын өндөр татвараар хамгаалалт хийсэн өндөр хөгжилтэй улс орнууд хөгжил буурай орнуудаас татах түүхий эдээ нэмэгдүүлэх зорилгоор хийдэг. Гэтэл манай тохиолдолд аль хэдийнээ Монголд үйлдвэрлэж чадаж байгаа, дотоодын хэрэглээгээ хангаж байгаа бараа бүтээгдэхүүний нэр төрлийг импортын тарифын хөнгөлөлтөд хамруулсан байгаа нь дотоодын үйлдвэрлэл хамгаалалтгүй болж, гадны импортлогчдоос хамааралтай болох бодит эрсдэл учирч байна.

Энэ бол зөвхөн хүнсний салбар төдийгүй дотоодын бүх үйлдвэрлэгч нарт хамаатай. Ялангуяа ОХУ нь экспортлогч аж ахуй нэгжүүддээ тээвэр логистик, судалгаа хөгжүүлэлт,

тоног төхөөрөмж худалдан авалт, оюуны өмчийг гадаад зах зээлд бүртгүүлэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалт тэргүүтэй чиглэлээр өргөн хүрээнд төрөөс татаас олгодог. Энэ нь үнийн хувьд ямар ч өрсөлдөх чадвар бидэнд олгох боломжгүй бөгөөд ОХУ болон тус Холбооны гишүүн улс орнууд нь үйлдвэрлэгч, экспортлогч орон тул Монгол улсаас хийх экспорт их гүрнүүдийн зах зээлд ч боломж бүрдэхгүй юм.

Мөн түүнчлэн олон улсын худалдааны хориг арга хэмжээнд ороод байгаа улс орнуудтай яаран хэлэлцээр хийх нь цаашлаад гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдаанд эрсдэл дагуулахаар байна.

Өнгөрсөн найман жилийн хугацаанд Япон улстай хийсэн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээс манай улсын гадаад худалдааны алдагдал үнэмлэхүй өндөр хэвээр бөгөөд импорт хэд дахин нэмэгдэж байгаа нь бидэнд өгөөжгүй гэдэг нь батлагдаж байна.

Иймд дотоодын хэрэглээг бүрэн хангаж байгаа, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл эрхлэгчид төдийлөн бүрэн хамарч чадахгүй байгаа УИХ-ын 36-р тогтоолыг үл харгалзан нийтлэг эрх ашгийг ханган, хүнсний салбарын ирээдүйн хөгжлийг өргөн агуулгаар нь нухацтай харж, дээрх худалдааны гэрээ, хэлэлцээрүүдийг зогсоох, хойшлуулах шаардлага хүргүүлж байна” гэжээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

хүннү [202.9.47.42] 2024-12-12 06:13:41

Та нар импортын бараа хямд орж ирэх нь гэж сандарч мэгдэх хэрэггүй. Наад импортлогчид чинь мөн л та нар шиг ард түмнээ шулж байдаг хүмүүс. Тэднийг, татваргүй оруулж ирсэн бараагаа хямдхан зарна гэж бодохгүй байна. Огцом өндөр ашиг хардаг хүмүүс. Манайх энэ хэлэлцээрд орсноор монголын зах зээлд дотоод гадаадын бараа бүтээгдхүүн үнээрээ “алалцана” . Энэ бол маш зөв хувилбар.

хүннү [202.9.47.42] 2024-12-12 06:06:40

Монгол улс ЕАЭЗХ-ны Чөлөөт худалдааны хэлэлцээр орох нь зөв. Манай хүнсчид арай даварлаа. Ковидын үед та нараас бусд нь бүгд үйл ажилгаагаа зогсоосон. Тэд бүгд ядуурсан. Харин та нар баяжсан, Ковидыг далимдуулж хүнсний үйлдвэрлэгч нь худалдаачид нь бүгд үнээ нэмсэн. Түлш шатхуун, цахилгаан дулааны үнэ багахан нэмэх, цалин тэтгэвэр нэмхийг шаарддаг, шаардуулдаг хүмүүс нь та нар. Монголд шатхуун 50₮-өөр нэмхэд нэг ширхэг талхны үнэ 2₮-өөр нэмэгдэнэ гэсэн тооцоог гаргадаг эдийн засагч байхгүйгээс 200-300₮ нэмдэг чинь үнэн биз дээ. Танай салбар үнэндээ даварсан. Сургаар үнээ нэмдэг, сая цахигаан дулааны үнэ нэмэх сургаар талх нарийн боовны үнэ 1300-1500₮-өөр нэмэгдсэн. Мах, гурилан бүтээгдхүүний үнэ дэлхийд байхгүй өндөр болсон. Одоо бүр давраад “Эх орны бүтээгдхүүн яагаад үнэтэй байх гэж….” гэж байгаад үнээ нэмдэг болсон. Манайх энэ хэлэлцээрт түр биш нэг мөсөн орох ёстой. Эх орны үйлдвэрүүдийг бишгүй дэмжсэн гэтэл та нар ард түмнээ мөлжсөөр…

Зочин [202.126.91.175] 2024-12-11 10:59:32

Хүнсчидийн холбооныхон битгий хуцаарай та нар яг үнэндээ АРД ИРГЭДИЙН АМЖИРГААГ ТАМ БОЛГОЖ БАЙГАА ШҮҮ

Зочин [203.91.115.45] 2024-12-11 08:59:16

Оростой биш Стануудтай худалдаа хийхэд яагаад болдоггүй юм бэ?

Зочин [66.181.180.134] 2024-12-11 07:18:27

Энэ хэлэлцээр хямд, чанартай бараа бүтээгдэхүүнээр зах зээл, ард олныг хангах боломж олгоно. Дотоодын үйлдвэрлэгчид гэдэг мафийнхан байнга үгсэн хуйвалдаж үнээ нэмж ард түмнийг туйлдуулж байгаа. Цахилгаан дулааны үнэ нэмэгдэх сургаар бүх бараа, үйлчилгээний үнэ хэд дахин нэмэгдсэн. Үүнийг анзаардаг байгууллага гэж алга. Дотоодын үйлдвэрлэл нэртэй мафийнхныг 30 жил төрөөс тэтгэж үр дүн нь ард түмний амьдрал ёроолдоо хүртэл унасан. Монголын зах зээлд чөлөөтэй, шударга өрсөлдөөнийг буй болгох цаг аль хэдийнээ болсон. Энэ өрсөлдөөнийг давж гарах нь үлдэж чадахгүй нь дампуурах нь зах зээлиын жам. Хэлэлцээрийг яаралтай байгуулж эдгээр орны бараа бүтээгдэхүүнийг татваргүй оруулж дотоодын хувалзнуудаас ард олноо хаигаалах цхг болсон.

Зочин [202.126.89.161] 2024-12-11 00:31:36

Хоошлуулж яадгийн тэртэй тэргүй иргэдийг хоосолж байгаа хувийн хэвшлийнхэн шүүдээ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.