Өмнөговийн Цогтцэций сумын I сургуулийн дээвэр нурж, хүүхэд гэмтжээ
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нэгдүгээр сургуулийн дээвэр нурсны улмаас нэг хүүхдийн толгой хагарч, дөрвөн оёдол тавиулсан бөгөөд маргааш эмнэлэгт хэвтэхээр болжээ. Тус сургуульд сургалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан тул сурагчид дөрвөн өөр байранд хичээллэж байгаа аж.
Хохирогч хүү дээвэр нурах үед сургуулийн хонгилоор алхаж явжээ. Хүүгийн ээж Б.Чулуунчимэг "Толгой нь өвдөөд байна гээд байсан. Өчигдөр, өнөөдөр хоёр арай гайгүй байна. Маргааш эмнэлэгт хэвтэнэ" хэмээн мэдээлсэн байна.
Сургуулийн захирал М.Ганзориг "Сурагчдынхаа хичээлийг тасалдуулахгүйн тулд дөрвөн өөр байршилд хичээл, сургуулийн үйл ажиллагаа явуулна. Хоол үйлчилгээний заал, дотуур байр зэрэг нь сургалтын үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй ч хоол үйлдвэрлэлийн зааланд ширээ сандал байршуулсан" гэжээ.
Цогтцэций сумын Цагаан Овоо багт хоёр давхар, сургалтын зориулалтаар ашиглах үйлчилгээний барилга бий бөгөөд тус байранд найман анги хичээллэх боломжтой тул түрээслэхээр ярилцаж буй юм байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
pizdaanuud [202.126.88.215] 2024-12-04 20:53:03
uchnuun nuurs uhaad gargadag lalruud baigaa yasan nariin archaagui yum gants surguuli bariad uguhgui