Монголоос Япон руу экспортлох бараа, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээг цахимаар олгоно

Aдмин / Эдийн засаг

Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээр 2016 онд хүчин төгөлдөр болж, 2016 оны зургадугаар сарын 7-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Хэлэлцээрийн зорилго хоёр улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингээсэн экспорт, валютын орлого зэргийг нэмэгдүүлэх, японы тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулахад оршиж буй.

Энэ хүрээнд Монголын тал 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, Японы тал 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулахаар хэлэлцээ хийсэн.

Монгол Улс эдгээр импортын барааны гаалийн тарифын 59 хувийг (3429 төрлийн бараа), харин Япон улс 86 хувийг (8000 төрлийн бараа) хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тус шууд чөлөөлсөн.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас Япон улс руу экспортолж буй бараа бүтээгдэхүүнд олгох гарал үүслийн гэрчилгээг цахимжуулах зорилгоор МҮХАҮТ-аас Япон талын ирүүлсэн саналын дагуу тус гэрчилгээг 2025 оны тавдугаар сарын 7-ны өдрөөс “PDF” форматаар экспортлогчдод олгож эхлэх болсон байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.