Сэлбэ голын мөсний түвшин 30 см дээшилжээ

Aдмин / Эдийн засаг

ГУББГ-аас үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай нийт 14 байршилд халиа тошин халих эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна.

Тухайлбал, авто замын гүүрэн байгууламжуудад халиа тошингийн шугаман хэмжилт хийх, суваг татах, мөсийг зөөж тээвэрлэх зэрэг тухай бүрд нь арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ талаар ГУББГ-ын Талбайн инженер Ж.Батдоржоос тодрууллаа.

Тэрбээр “Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байрлах Толгойтын сувагт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр шугаман тэмдэглэгээ тавьсан. Өнөөдрийн байдлаар мөсний түвшин 1 метр 17 см дээшилсэн байна. Мөн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, “Дэнжийн 1000”-н 3-р суваг 1 метр 30 см, Сэлбэ голын мөсний түвшин 30 см дээшилсэн зэрэг хэмжилтүүдийг хийлээ” гэв.

Ташрамд, инженер, техникийн ажилчид өдөр тутамд мөсний түвшинг шалгаж, шугаман тэмдэглэгээ хийснээр долоо хоног бүр цаашид авах арга хэмжээг төлөвлөх боломжтой болдог.


Сэтгэгдэл

Усан хөшиг хаана байна? [66.181.160.74] 2025-01-14 10:40:58

Энх тайвны гудамжин дээр байдаг нөгөө усан хөшигтэй гүүр үү? Кх! Одоо ч хөшиг нь мөсөн гулдмай болджээ. Хөөрхийс!

Зочин [66.181.178.31] 2025-01-14 09:36:06

Голын Дээд барилгуудаас нь гүний ус шахснаас болж хөлдөж байгаа шүүдээ. Гүүрээ мөсөөр түрээд унагаачих магадлалтай байна шүү.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.