ЧУУЛГАН: Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна

Aдмин / Улстөр

УИХ-ын Төсвийн болон Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2024.12.03/ товлогдсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны төсөв болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд бүхэлд нь хориг тавьж, УИХ хориг хүлээж авсан учраас ирэх оны төсвийг дахин өргөн мэдүүлэхээр болсон.

Хоригийг хүлээж авснаар төсөв хэлэлцэх хууль эрх зүйн орчин байхгүй учраас Засгийн газраас төсвийг дахин боловсруулж өргөн барих, түүнийг УИХ-аар хэлэлцэх хууль эрх зүйн орчныг бий болгохоор Засгийн газраас Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн барьсан билээ.

Иймд УИХ-ын Байнгын хороод болон чуулгны нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэж батлах юм.

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ:

1 дүгээр зүйл. Төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 32 1 дүгээр зүйл нэмсүгэй:

  • "32 1 дүгээр зүйл.Төсвийн төслийг дахин өргөн мэдүүлж, батлах
  • 32 1 1.Улсын Их Хурал улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгосон бол Засгийн газар холбогдох төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
  • 32 1 2.Энэ хуулийн 32 1 .1-д заасан төсвийн төслийн танилцуулга, тооцоолол, судалгааг энэ хуулийн 8.4.5-д заасны дагуу өргөн мэдүүлсэн нэгдсэн төсөвт үндэслэн боловсруулж, холбогдох өөрчлөлтийг тусгасан байна.
    32 1 3.Энэ хуулийн 32 1 1-д заасны дагуу төсвийн төслийг өргөн мэдүүлэхдээ энэ хуулийн 8.4.5-д заасны дагуу өргөн мэдүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүй.
  • 32 1 4.Энэ хуулийн 32 1 1-д заасны дагуу өргөн мэдүүлэх төсвийн төсөлд энэ хуулийн 8.4, 8.5 дахь хэсэг, 28 1 дүгээр зүйл хамаарахгүй.
  • 32 1 5.Улсын Их Хурал энэ хуулийн 32 1 1-д заасан төсвийн төслийг, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны төсвийн төслийг дараагийн төсвийн жил эхлэхээс өмнө хэлэлцэн батална."

2 дугаар зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хэлэхдээ "Засаг захиргаа, нэгжийн тухай хуульд хугацаандаа төсвөө баталж чадаагүй аймгийн ИТХ тарна гэсэн заалттай.

Тийм учраас бид улсын төсвийг арванхоёрдугаар сарын 10-ны дотор хэлэлцэж батлаад аймаг, орон нутгууд төсвөө оны өмнө буюу арванхоёрдугаар сарын 20-ны дотор батлах боломжтой гэж харж байгаа.хугацаандаа багтаж батлах.

Цаашид хүндрэлтэй үргэлжилж болох асуудал бол Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 36-д зааснаар ондоо багтаж төсвөө баталж чадахгүй бол сумд, аймгийн ИТХ тарах нөхцөл үүсгэж болзошгүй болгочихоод байгаа юм.

Төсвийн тухай хуульд заасан дэгээр бол төсвийн хэлэлцүүлэгүүд тав хоногийн хугацаатай явдаг. Энэ хугацааг богисгох шаардлага үүсч байна. Үүнийг нэг удаагийн дэгээрээ зохицуулаад яаралтай хэлэлцэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Энэ нөхцөл байдал орон нутагт хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байна" гэв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.