НИТХ: Эрчим хүчний шинэ шийдлийг танилцууллаа

Aдмин / Эдийн засаг

НИТХ-ын ээлжит бус II хуралдаан болж байна. Тус хуралдаан дээр сайжруулсан шахмал түлшийг халж, цэвэр эрчим хүчний нэг төрөл болох хийн түлш буюу шингэрүүлсэн нефтийн хийн хэрэглээг айл өрхүүдэд нэвтрүүлэх, эрчим хүчний шинэ шийдлийг танилцууллаа.

НИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг: -Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газрын түвшинд яригдаж байгаа чухал ач холбогдолтой төсөл. Дайнаас болж, газын үнэ нэлээд савлагаатай байгаа. Дэлхийн 86 орон ОХУ-гаас газаа ипдортоор авдаг.

Өнөөдрийн байдлаар 48 орон ямар нэгэн байдлаар ОХУ-гаас газаа авч байна. Өмнөд Солонгос газын хэрэглээний 95 хувиа мөн импортоор авч байна. Үнийн тухайд, Монгол Улс ойрын гурван жилдээ импортын газаар хэрэглээгээ хангана гэж төлөвлөсөн.

Манай улс бол хийн болон байгалийн шингэрүүлсэн хийн арвин нөөцтэй. Бүтээгдэхүүн хуваах гэрээний явц дээр энэ салбарын ажил урагшилж байгаа учраас цаашдаа хийн хангамжаа бид дотоодоосоо бүрэн хангах боломжтой юм.

2027 онд ашиглалтад орох Дорноговь аймаг дахь нефтийн үйлдвэр ашиглалтад орвол жилдээ 60 мянган тонн газ гаргах хүчин чадалтай. Бидний жилийн нийт газын хэрэглээ ч 60 мянган тонн. Улаанбаатарынх 43 мянган тонн гэсэн тооцоо судалгаа бий.

Бид ойрын хугацаанд 100 мянган айл өрхийг хийн түлшид холбох дэд бүтцийг барина. Нам даралтын 3000 зуухыг хийн түлш рүү шилжүүлэх ажлыг хийхээр төлөвлөж байна. Заах зээлийн үнийн тухайд жижиглэнгийн худалдаанд нэг кг газ 2500-2700 төгрөгийн үнээр борлуулагдаж байна гэлээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Иргэн [66.181.180.131] 2024-12-02 13:46:10

Нүүрс түлж чадахгүй байгаа улс хий хэрэглэж чадах уу? Угаартаж үхэж байсан бол шатаж үхэх болох нь дээ

Зочин [202.131.234.123] 2024-12-02 13:14:57

энэ хүүрнүүд ийм юм ярьж байгаад л мөнгөө хусаж хоосон суурь л үлдэх юм даа.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.