“Тавантолгой түлш” ХХК төрийн өмчөөс нийслэлийн өмчид шилжлээ

Aдмин / Эдийн засаг

“Тавантолгой түлш” ХХК өнөөдөр (2024.12.01) төрийн өмчөөс нийслэлийн өмчид шилжлээ. Тодруулбал, хотын дарга Х.Нямбаатар "Тавантолгой түлш" ХХК-ийн менежментийг нийслэл рүү шилжүүлэх ажлыг 2023 оноос эхлүүлсэн. Улмаар өнөөдрөөс тус компанийн менежментийг нийслэл хариуцахаар болов.

Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай 18 дугаар тэмдэглэлд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн 23 дугаар тогтоолыг үндэслэн "Тавантолгой түлш" ХХК-ийг байгуулсан.

Тус компанийн хувьцааны 51 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХХК, 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг ТӨБЗГ тус тус эзэмшдэг. "Тавантолгой түлш" компани баруун, зүүн, төв гэсэн гурван үйлдвэртэй. Баруун бүсийн үйлдвэр Сонгинохайрхан дүүрэгт байрладаг бөгөөд жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Төвийн бүсийн үйлдвэр Баянгол дүүрэгт байрладаг 200 мянган тонн хүчин чадалтай бол зүү үйлдвэр нь Төв аймагт байрладаг бөгөөд жил 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэдэг.

Тус компани 2023 онд хийсэн нүүрсний сонсголын үеэр нийт 413.3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 997.2 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, 583.9 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай ажиллаж байсан билээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.