ШҮҮХ: Яллагдагч Т.Дүүрэнд нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан

Aдмин / Хууль

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлснээр, Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Дүүрэнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас “оргон зайлж болзошгүй, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгах талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Түүнийг тус шүүх хүлээн авч, хянан хэлэлцэхэд яллагдагч Т.Дүүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 01 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Т.Дүүрэн цагдан хоригдохоос өмнө цахим хуудастаа "Төрийн бус байгууллагын сонгуульд Төр ингэтлээ оролцож буй нь дарангуйлал гэж ойлгож байна. Би нэр дэвшилтээ үргэлжүүлж байгаагаа үүгээр мэдэгдэж байна.

Танхимд мөнгө байдаггүй, мөнгө эргэлддэггүй. Цэвэр компаниудын хандив татвар дээр тогтдог байгууллага. Хяналтын зөвлөлтэй, Удирдах зөвлөлтэй.

Зах зээлийн эдийн засгийн сүүлчийн цайз. Гүйцэтгэх удирдлага мөнгө шамшигдуулах боломж байдаггүй" хэмээн бичжээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Дүүрэн [66.181.165.212] 2024-11-29 15:56:30

Энэ Дүүрэн арай л давраад байсан юмаа. Ингэх цаг нь болсон

ganaa [66.181.165.212] 2024-11-29 15:54:31

зөв ш дээ

Уншигч [185.17.14.179] 2024-11-28 22:33:57

Энэ дүүрэн гэж шуналтай нөхрийг шоронд нь хатаах хэрэгтэй. Талиигч аав нь үргэлж архи уун, эхнэрээ дарамтлан зоддог байсан.

Энхтүвшин [203.175.14.168] 2024-11-28 20:41:49

Энэ Энхтүвшинлүү л явж бна даа Үнэн юм хэлж болохоо больсон хорвоо юм уу даа


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.