ЭКСПОРТЫН ИХЭНХ ХУВИЙГ ҮНЭТ ЧУЛУУ, МЕТАЛЛ ЭЗЭЛЖ БАЙНА.

Aдмин / Эдийн засаг

Монгол Улс 2024 оны эхний 6 сар днийт 148 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 7. 9 тэрбумам.доллар, импорт 5.4 тэрбум ам.доллар т хүрч,тэнцэл 2.5тэрбумам.долларын ашигтай гарчээ.

БНХАУ-д экспортолсон барааны 64.6 хувийг нүүрс, 19.9 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.6 хувийг боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт эзэлжбайна.

Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс болон нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 96.2 хувийгэзэлж байгаа бол импортын 72.9 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангиболонүндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн эзэлж байна

2024 оны эхний 6 сарын байдлаар ОХУ-аас импортолсон барааны 71.1 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 76.9 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 11.9 хувийг ачааны автомашинтус тус эзэлж байна.

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.