“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн төмөр замаар энэ онд 2 сая тонн ачаа тээвэрлээд байна

Aдмин / Эдийн засаг

"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн төмөр замын суурь бүтцээр энэ оны долоодугаар сарын 12-ны өдрийн байдлаар өссөн дүнгээр 2 сая.тонн ачаа тээрвэрлээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.7 дахин өссөн үзүүлэлт аж.

Тээвэрлэсэн ачааг чиглэлээр нь ангилвал Тавантолгой–Гашуунсухайт-Тавантолгой чиглэлд 0.9 сая тонн, Тавантолгой–Цогтцэций-Тавантолгой чиглэлд 1.1 сая тонн ачааг тээвэрлэжээ. Харин ачааг төрлөөр нь ангилж үзвэл экспортын нүүрс 1,449.04 мянга, сайжруулсан түлшний түүхий эд 363.70 мянга, нефтийн бүтээгдэхүүн 74.69 мянга, аммонийн нитрат 1.01 мянган тонн, бусад төрлийн ачаа 114.95 мянган тонныг тээвэрлээд байгааг “Тавантолгой төмөр зам” ХХК мэдээлэв.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл

Хөгжил [124.158.126.227] 2024-07-17 08:51:14

УБТЗ Маш их орлого олж байгаа. Энэ орлогоороо хос төмөр замтай бол. Төмөр замаа цахилгаан болго. Оросыг хүлээх дэмий. .Бид өөрсдөө л хийе.

зочин [202.9.46.47] 2024-07-16 17:52:05

төмөр замд ажиллах мэргэжлиин ажилчид өсөн нэмэгдэж баигаа тэвэрлэлтээ гүицэхээ баилаа хаа хана дутагдаад илүү олон цагаар ажилллах боллоо энэ тал дээр яам анхаарахгүи бол болхоо баилаа шүү


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.