Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 3.2-8.9 хувиар нэмэгджээ

Aдмин / Эдийн засаг

Улаанбаатар хотод үхрийн махны үнэ 2023 оныхоос 4.9 хувиар буурчээ

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 6 дугаар сард 10.6 хувь гарч байсан юм. Харин 2024 оны 6 дугаар сард 5.1 хувь гарлаа. Энэ нь инфляцын өсөлтийн хурд 2023 оны мөн үеийнхээс 5.5 нэгж хувиар буурсан байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны мөн үеийнхээс 5.1 хувиар өсөхөд:

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 4.7 хувь /согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 6.7 хувь/,
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 5.4 хувь,
  • гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 5.4 хувь,
  • эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.6 хувь,
  • зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 9.6 хувь,
  • боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.8 хувиар нөлөөлсөн байна.

Мах, махан бүтээгдэхүүний үнэ 2024 оны 6 дугаар сард 2023 оны мөн үеийнхээс 1.4 хувиар буурсан байна. Тодруулбал:

  • үхрийн махны үнэ 4.9 хувь,
  • хонь, ямааны махны үнэ 2.1 хувь,
  • адууны махны үнэ 2.4 хувь,

Харин талх, гурил, будааны бүлгийн үнэ 10.5 хувиар нэмэгджээ. Түүнд:

  • будааны үнэ 2.9 хувь,
  • гурил 14.7хувь,
  • талх, нарийн боов 11.0 хувь,
  • гоймон 12.7хувь,

Улсын инфляцад:

  • бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.9 нэгж хувиар /37.3 хувь/,
  • мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3. 2 нэгж хувиар /62.7 хувь/ нөлөөлжээ.

Улаанбаатар хотод үхрийн 1 кг цул махны дундаж үнэ 2024 оны 6 дугаар сард 21000 төгрөгөөр худалдаалагдав. Энэ нь 2022 оны 6 дугаар сараас 20.8 хувиар өсөж, 2023 оны 6 дугаар сараас 6. 8 хувиар буурсан дүн юм.

Улаанбаатар хотын инфляцад:

  • бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.5 нэгж хувь /31.3 хувь/,
  • мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.2 нэгж хувиар /66.7 хувь/ тус тус нөлөөлсөн байна.

Нэгдүгээр зэргийн гурилын дундаж үнэ 2024 оны 6 дугаар сард 2466 төгрөгөөр бологдлоо. Энэ нь 2022 оны 6 дугаар сараас 80.1 хувиар, 2023 оны 6 дугаар сараас 7.9 хувиар, өмнөх сараас0.5 хувиар /12 төгрөгөөр/ тус тус өссөн дүн байна.

Нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ 2024 оны 6 дугаар сард 2390 төгрөгөөр борлогдлоо. Энэ нь 2022 оны 6 дугаар сараас хойш өөрчлөлтгүй үнэ юм.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 6 дугаар сард бүх аймагт 2023 оны мөн үеийнхээс 3.2-8.9 хувиар нэмэгджээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 6 дугаар сард Завхан аймагт 3.2 хувиар өссөн нь хамгийн бага, Өвөрхангай аймагт 8. 9 хувиар өссөн нь хамгийн өндөр байна.

ЭХ СУРВАЛЖ:МОНЦАМЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.