17 ОРНЫ 300 ТАМИРЧДААС МОНГОЛ ТАМИРЧИД 2 МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Aдмин / Спорт

АНУ-ын Охайо мужийн Кливленд хотод 7 дугаар сарын 12-21-ны өдрүүдэд Пан-Америкийн Мастеруудын наадам зохион байгуулагдаж байгаа ба 24 спортын төрлөөр 50 орны 10 мянга гаруй тамирчин өрсөлдөж байна.

Энэхүү наадмын байт харвааны төрлийн тэмцээн 7 дугаар сарын 12-14-ны өдрүүдэд, нийт 3 өдрийн турш үргэлжлэн явагдсан.

Нийт 17 орны 300 гаруй тамирчин 5 насны ангилалд цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.

Монгол Улсаас 6 харваач, 4 дасгалжуулагч, албаны төлөөлөл оролцож 2 мөнгөн медалийг авсан амжилттайгаар тэмцээнээ өндөрлөлөө.

Рекурвын төрөлд ОУХМ Ганзоригийн Мягмардорж 30+ насны ангилалд мөнгөн медаль, СМ Сүх-Очирын Төртогтох 60+ насны ангилалд мөнгөн медаль тус тус хүртсэн бол рекурвын төрөлд СМ Пагмын Оюунцэцэг 60+ насны ангилалд,
мастер харваач Равжилын Рэгзэдмаа,
СМ Хэнмэдэхийн Цолмон нар 50+ насны ангилалд, компаундын төрөлд ОУХМ Самбуугийн Оюунцэцэг нар амжилттай оролцлоо.

Нийт баг тамирчдадаа халуун баяр хүргэж дараа жил болох Дэлхийн мастеруудын тоглолтод нь өндөр амжилт хүсэн ерөөе!

ЭХ СУРВАЛЖ: ӨРӨГ.МН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.