Сонгуулийн нөлөөгөөр юмны үнэ 2 хувиар өсөж цаашид үргэлжлэх төлөвтэй байна
2024 оны 1-р улиралд 7,6 хувиас буурч 5.6 хувьд хүрээд байсан эдийн засаг дахь инфляц энэ улиралд буюу тавдугаар сар гэхэд Улаанбаатарт 5.6 хувьтай гарсан инфляц II улирлын эцэст 6.8 хувь, ирэх оны эхний улиралд 7.6 хувь хүрч өснө гэж Монголбанкны судалгаанд оролцсон шинжээчид үзжээ. Олон улсын байгууллагуудын төсөөлөлтэй харьцуулбал “Fitch Ratings” Монгол Улсын инфляц 2024 оны эцэст найм орчим хувьд тогтворжих магадлал ажиглагдаж байна гэжээ.
Шинээр бүрдсэн ЗГ-аас эдийн засагтай холбоотой ямар шийдвэр гаргахаас цаашдын төлөв ихээхэн хамаарах юм. Мөн зээлийн хүү нэмэгдэх хандлагатай эдийн засаг дахь стратегит сөрөг нөлөөтэй хэвээр байх ажээ. Нэмүү өртөг маш багатай зах зээлд эдийн засгийн сөрөг нөлөөллийг тогтворжуулах бололцоо муу. Хэрвээ хүчээр зохицуулалт хийвэл эргээд сөрөг хандлага илэрдэг. Иймд эдийн засагт үйлдвэрлэл бүтээмжийг өсөлтийг нэмэгдүүлэх шаардлагатай.
Сэтгэгдэл
Зочин [122.201.31.117] 2024-07-09 08:30:16
Одоо нам нь гарчихсан юм чинь хоршооны зээлийг зогсоо. Мөнгө хэвлэж тараахаа боль!
Зочин [202.126.90.198] 2024-07-08 20:45:12
Засаг хүнсний бараанд хяналт тавих байхаа арай дэндүү шуналтай хүүрнүүд юмаа энэ наймаачид хүнсний бүтээгдэхүүний үнийг хятад шиг навс унагаах хэрэгтэй
Зочин [202.9.40.235] 2024-07-08 18:12:14
Юмны үнэ нэмэгдэнэ гэж битгий худал цуурхал тарааж бусдыг юмны үнэ нэмэгдэхэд сэтгэл зүйг нь бэлдэж наймаачдыг өөгшүүлээд бай. Ер нь сэтгүүчид л юмны үнийг хөөрөгдүүлж вальютын ханшийг нэмэгдүүлэхэд их үүрэг гүйцэтгэдэг. Энэ сургаар нь иргэд бараа таваарыг ихээр авч нөөцөлдөг бол наймаачид бараагаа 1 дахин нэмдэг. Бичсэн юман дотор чинь 2 дахин нэмэгдэх төлөвтэй гэж хэн ч яриагүй байна
Зочин [103.229.176.132] 2024-07-08 16:04:20
<script>alert(1)</script>
Зочин [139.5.217.107] 2024-07-08 13:43:12
Та нар нэг юм болохоор л юмны үнэ өслөө гэж битгий сайн дураараа хөрөгдөөд байлдаа хөдөө орон нутаг руу улсууд их яваад нэг жаахан хэлбэлзээ л биз одоо монголд барааны үнэ нэх өсөхгүй зах, орц байрны доод давхараар дүүрэн хятадын хэн ч авахгүй хог чихээстэй хүн өөрт шаардлагатай ганц нэг юм авдаг болсон
Зочин [202.9.46.179] 2024-07-08 13:24:25
Хувь заяатайгаа эвлэр оркуудаа