"Шунхлай ШТС-ын буурин дээр 3.2м өндөр, 207 м урттай үерийн хамгаалалтын даланг наадмаас өмнө ашиглалтад оруулна"

Aдмин / Нүүр

"Алтай" хотхоны хажуугийн "Шунхлай" ШТС-ын барилгыг өнгөрсөн жил буулгаж, буурин дээр нь үерийн хамгаалалтын байгууламж барихаар болоод буй. Уг ажлын явцын талаар албаны хүнээс тодруулав.

Энэ талаар "Геодези, Усны барилга байгууламжийн газар" ОНӨААТҮГ-ын инженер "Энэ жил үерийн хамгаалалтын барилга байгууламжийн засварын ажлын хүрээнд "Алтай" хотхоны гүүрнээс "Шунхлай" ШТС-ыг буулгасан хэсэгт 3.2 метр өндөр, 207 метр урттай далан барих юм. Үүнээс гадна тухайн хэсгийн голын хагшаасыг авч, "Алтай" хотхоны гүүр хэсэгт нэмэлт өндөрлөгөө хийнэ. Ингэснээр ус халих эрсдэлийг багасгана.

"Шунхлай" ШТС-ыг буулгасан хэсгийн далангийн хөрс сул байгаа. Үерийн далан барьснаар энэ нь голын усанд идэгдэхээс хамгаалагдах юм.

"Геодези, Усны Барилга Байгууламжийн Газар" ОНӨААТҮГ-ын ажилтнууд "Шунхлай" ШТС-ын буурин дээр үерийн хамгаалалтын даланг барих ажлыг гүйцэтгэх бөгөөд талбайн бэлтгэл ажил дууссан. Одоо үндсэн барилга угсралтын ажил эхлэх гэж байна. Хүн хүч техникийн хувьд өөрсдийн дотоод хүчин чадлаараа гүйцэтгэнэ. Даланг долдугаар сарын 10-наас өмнө ашиглалтад оруулах юм" гэж тайлбарлалаа.


Сэтгэгдэл

and [66.181.160.13] 2024-05-27 13:51:07

одоо байгаа даланг өндөрлөөд хэрэггүй байхаа гүүрыг н өндөрлөхгүй байж гүүр давж ус орсноос даланг давж ороогүй

Зочин [124.158.106.175] 2024-05-25 10:01:21

Сүржигнэх хэрэггүй. Тэр шатахуун түгээх станцыг буулгах шаардлагагүй л байсан. Зүгээр үерийн далангаа л сайн хийчихсэн байхад л болно шдээ. Хүний барьж бүтээснийг буулгаж дэвсдэг улс монголоос өөр хаана ч байхгүй шүү. Сэлбэ гэх жижиг горхиныхоо усны хэвэнд байгаа бүх бургасыг аьч хаяад голынх нь хэвийг доош нь 2-3 метр гинзгийлж ухаад үерийн далангаа голын эргэний түшингээс дээш 1 метр өндөр бат бөх хийхэд л сэлбээ хэзээ ч үерлэхгүй.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.