“Төрийн далбааны өдрөөр 60 метр өндөр далбаа мандуулна”
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан лхагва гарагт болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Хуулийн төсөл батлагдсанаар төрийн далбааг байнга мандуулах байршлыг Ерөнхийлөгч тогтоож байх юм.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Төрийн сүлд, далбаа, дуулал гэдгийг улсын гэдэг үгээр сольж болох уу. Улс мөнх орших уу, төр мөнх орших уу. Төрийн бэлгэ тэмдгийн тухай асуудалд мэргэжилтэн, шинжээчдийн судалсан зүйл байгаа юу" хэмээн асуулаа.
ЕТГ-ын дарга Я.Содбаатар:
-Үндсэн хуульд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ гэж заасан байдаг. Цаашдаа бид төрийн далбааг байнга мандуулах байршлыг тодорхой болгоно. Энэ жил чадвал долдугаар сарын 10-нд буюу Төрийн далбааны өдрөөр 60 метр өндөр төрийн далбаа мандуулах гэж байгаа.АНУ, Турк, Киргиз оронд төрийн далбааг байнга мандуулдаг. Энэ нь залуучуудад эх орноо сурталчлах, бахархах үзэлд нөлөө үзүүлдэг гэж олон улсад үздэг.Манай улс төрийн ёслол арга хэмжээ, тэмдэглэлт болон баярын өдрүүдэд Сүхбаатарын талбайд төрийн далбаагаа мандуулдаг. Үүнтэй холбогдуулан цаашдаа төрийн далбааг байрлуулах байршил, мандуулахтай холбоотой журмыг ерөнхийлөгч шийдэж байхаар хуулийн төсөл орж ирсэн" гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Зочин [202.9.41.31] 2024-05-24 12:55:48
Ваааааааав л даа энэ муруй нүүрт хууль бус хүүрэнсүг 2 мөн ч их ажил хийхиймаа зайлуул. Жаахан амарцгаааа 2 оо
Зочин [192.82.65.82] 2024-05-24 10:34:09
хийх юмаа олж ядсан пязда нар
Зочин [66.181.161.150] 2024-05-24 08:38:50
Хулгайчууд нь туг мандуулахыг зарлигдана. Жирийн иргэд улсаа хөгжүүлнэ.