Хоёр хүн улсын хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрчээ

Aдмин / Нүүр

Хилчид Чингис хаан агаарын замын боомтоор гадаад улсын хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй нэг хүн улсын хил зөрчсөнийг илрүүлж, хуулийн дагуу шийдвэрлэлээ. Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум дахь хилийн цэргийн 0243 дугаар ангийн хариуцсан хэсгээр байгалийн дагалдах баялаг ашиглах зорилгоор улсын хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн хоёр хүнийг илрүүлсэн.

Түүнчлэн Дорноговь, Дорнод, Баян-Өлгий аймаг дахь хилийн цэргийн 0129, 0306, 0285 дугаар ангийн хариуцсан хэсгээр дөрвөн удаагийн 47 тооны мал хариулгагүй бэлчээрээр улсын хилд тулсныг илрүүлж, малыг эздэд нь хүлээлгэн өглөө.

Эх сурвалж: Хил хамгаалах байгууллага

Сэтгэгдэл

Зохиолч Л.Пүрэвдорж [139.5.218.234] 2024-05-25 13:25:18

Аль аль улсын иргэд хил зөрчсөн юм бэ? Хил зөрчсөн үйлдэл төрийн нууцад тооцогддоггүй.

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.