Гандантэгчэнлин хийдэд өнөөдөр болох арга хэмжээний ХӨТӨЛБӨР

Aдмин / Нүүр

Бурхан багшийн их дүйчэн өдөр буюу билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр өнөөдөр тохиож байна.

Бурхан Багшийн Их Дүйчэн өдөр нь билгийн тооллын зуны эхэн сарын арван таванд тохиодог бөгөөд энэхүү өдөр нь Бурхан Багшийн лагшин мэндэлсэн, төгс гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл зохиол давхацсанаараа бусад дүйчин өдрөөс онцлогтой юм.

Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг (Весак) дэлхийн бурхны шашинт улс орон, ард түмэн буяныг хотол чуулганыг бүрэлдүүлэн өргөн дэлгэр тэмдэглэж байгаагаас ихэнх улс орон энэ өдрийг баярын хэмжээнд бүх нийтийн амралтын өдөр болгон нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Бурхны шашинт Азийн зарим улс орны төр засгаас энэхүү өдөр ярга бойн газрыг хаах, архи дарс худалдаалахыг хориглох, зугаа цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоох зэрэг шийдвэр гаргаж, үндэсний хүчирхийлэлгүй өдөр болгон тэмдэглэдэг.

Өнөөдөр Гандантэгчэнлин хийдээс ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа, сүрт жагсаалыг зохион байгуулж байна. МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гэвш лхаарамба Д. Жавзандорж нэг өдрийн “Тэтгэн ариусгахуй буюу Тэгчэн сожон”-г лам хуврагууд болон сүсэгтэн олонд хүртээв.

Мөн бусад арга хэмжээний хөтөлбөрийг бэлтгэжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.