СЭТГҮҮЛЗҮЙН САЛБАР “ ХОЁР ҮЗҮҮРТЭЙ ХУТГА” БОЛОХ ЮМ УУ?

Aдмин / Нүүр

Сонгуулийн сезон эхэлсэнтэй зэрэгцэн сэтгүүлчдийн популизм хэтэрсэн мэт. Ил далд үймцгээж их бага улс төрийн тогоонд элдэв сэдвийг тариа будаа шиг хуурч дунд нь ард түмний жам ёсны мэдэх эрх хавчигдан манарлаа. Дөрөв дэх засаглал гэтлээ дэлхийд нэр хүндээ хадгалж байгаа үзгэн зэвсэгтнүүдийн туйлын шударга байх зарчим алдагдсаар. Шоронгоор төрд шургалах дамжаа барьцгаая, шуугианаар хөрөнгө босгож ажилчдынхаа цалинг тавих хагасаас хайцгаах нь хэр ёс зүйтэй вэ гэж асуух цаг болжээ. Ийм туйлбаргүй хэсгийн хоёр гуравхан муу үйлдлээс салбарынхаа зорилтод нийцэн мөрөөрөө ажиллаж мэдээллийн дайнд ариунаар зүтгэгчдийг хорлох нийтийнхээ нэр хүндийг гутаах байдал үргэлжилсээр.

Улс төртэй салахын аргагүй болтлоо нөхцөж, угаагдсан мөнгөөр амаа үдүүлтлээ бууран доройтож болшгүй. Шударга үг ядуу дорд ардаас л гардаг учраас үнэн тэнд байдаг.

Иймд хар, цагаан суртал ухуулга хийгээд хулгайч авлигачдын хаалтын гэрээний дороос үл өндийх тэнхлээ алдах нь салбар унахаар зогсохгүй улс оронд нэг халгаатайг юу эс андах вэ. Нэг гараараа улс төрчдийн “юм”-ыг нөгөө гараараа ард түмний чих, нүд, тархийг базангаа сагсуу бардамнал нь үл дийлдэгч сангасваа маягийн хоёр үзүүртэй хүйтэн зэвсэг сэтгүүлзүй биш.


Сэтгэгдэл

Зочин [203.91.115.40] 2024-04-21 16:22:34

Сэтгүүлчид хахууль авахын тулд эхлээд хуурамч мэдээ түгээдэг.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.