Я.Содбаатар: Амиа алдсан алба хаагчийн ар гэрт 80 м.кв орон сууц олгодог болно

Aдмин / Нүүр

Монгол Улсын Ерөнхийлөгч Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилжээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Төсөлд байлдааны талбар, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, байлдааны галт хэрэгслээр буудлага хийх, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, аюултай хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах, хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөх, гэмт хэргийг таслан зогсоох, онц байдал, гамшиг, онцгой нөхцөлийн байдалд ажиллах, улсын хил, онц чухал объектыг хамгаалахдаа онцгой гавьяа байгуулан амь насаа алдсан цэргийн алба хаагчийн гэр бүлд олгох нийгмийн хамгааллын дэмжлэгийг сайжруулахтай холбогдсон зохицуулалтыг тусгасан байна.

  • Тухайн цэргийн алба хаагчийн гэр бүлд 80 м.кв-аас доошгүй талбай бүхий орон сууцыг нэг удаа олгох, /Орон сууцны өртөг нь хөдөлмөрийн доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу өнөөгийн ханшаар 330 сая төгрөг байна/
  • Хамгийн бага насны хүүхдийг нь 18 нас хүртэл хугацаанд тухайн цэргийн алба хаагчийн сарын үндсэн цалинг нь 100 хувь олгодог байхаар тусгажээ.


Сэтгэгдэл

Иргэн [59.153.86.144] 2024-04-16 09:59:09

Цэрэг, цагдаа, тагнуулын алба хаагчид амаргүй ажил үүрэг гүйцэтгэдэг. Олон талаас эь харж үзэж хуульчлах хэрэгтэй. Заавал амиа алдсан гэлтгүй залуугаараа эрүүл мэндээрээ хохирч, амьд үлдсэн ч хөдөлмөрийн чадвараа алдаж ажиллах чадваргүй болсон хүмүүс нэлээдгүй байна. Байгууллага бүрээс нь судалгаа авч том биш юм аа гэхэд багахан м кв талбайтай байр юм уу эсвэл дүйцэхүйц мөнгө олгох хэрэгтэй. Хүнд амьдарч байгаа шдэ хөөрхий. Их чухал асуудал шүү. Одоогийн төр засаг маш сайн байна. Онцгой анхаарах салбар шүү дээ.

irgen [66.181.161.141] 2024-04-15 21:17:11

Tehnik .bagj heregseliinh n mungiig Turd bga avilgalchid idej.hunii ami amidral suiruulsen novshnuud Songuuli gj bodohgui shuud zail.Henii sugani us bh n ymar hamaa bn.Bodohoos zevuu hurch bn.Udaa daraa tusevlesen mungeer n tansaglaj bgaa.Ariunbuyan.Saihanbayr bugd ogtsor.

зочин [66.181.180.17] 2024-04-15 16:56:26

Хариуцлага тооцохгүй урд өмнө олон цэргийн хүний амь эрсэдсэн нөхөж 3 өрөө байр өгөх үү Ер нь дрон өөрөө явагч ашиглаж гал унтраадаг болсон байна Сао бүр хүний амь үрэгдээд байх уу Ерөнхийлөгч чиглэл өгч аюулгүйн зөвлөлөөр ядаж хэлэлцүүлмээр юм Төрийн мөнгө үү түмэн олны мөнгө бус уу

ҮНДСЭН ХУУЛЬ. [202.179.26.174] 2024-04-15 16:51:00

ҮНДСЭН ХУУЛИА Л БАРИНА ШҮҮ.. НӨХӨӨД .... 7 ХҮН АМЬ ХОХИРСОН .... ЭНГИЙН ИРГЭДИЙГ ТУСАД НЬ АВЧ ХЭЛЭЛЦЭХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ.... МИЭДЭЖ БАЙГАА БАЙХ . ТИЙМ ҮҮ

зочин [202.9.47.55] 2024-04-15 16:00:52

за эхнэр онцгой байдлын газарт ажилд ор гээд байсан ийм байж амьд яваад байр авч чадах биш яршиг орхоос


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.