Жилд 40 мянга гаруй тонн хуванцар дахин боловсруулах боломж байна

Aдмин / Нүүр

Нийслэлийн дахин боловсруулах үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадлыг нэмж тооцоход жилд 44 420 тонн хуванцар дахин боловсруулах боломж байна. Улаанбаатар хотод ойролцоогоор үүсэж буй хуванцар хог хаягдлын жилийн хэмжээтэй харьцуулахад энэ хүчин чадал хангалтгүйг “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслий хүрээнд судалжээ.

Судалгаанд хамрагдсан 22 аж ахуйн нэгжийн 14 нь дахин боловсруулах хүчин чадал, бүтээгдэхүүний нэр төрлөө нэмж, тоног төхөөрөмжөө шинэчлэх сонирхолтой бол зарим нь өөрийн гэсэн байртай болох, тоног төхөөрөмжөө шинэчлэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор банкнаас зээл авах, хөрөнгө оруулалт хайж байв.

Харин үлдсэн 6 компани ангилсан хоёрдогч түүхий эд хүрэлцээгүй, тогтворгүй, зах зээлийн өрсөлдөөнөөс шалтгаалсан хоёрдогч түүхий эдийн үнийн хөөрөгдөл зэргээс хамааран хүчин чадлаараа нэг ч удаа ажиллаж үзээгүй тул дахин боловсруулах хүчин чадлаа нэмэх төлөвлөөгүй гэжээ.

Нийслэлд хуванцар дахин боловсруулах 24 үйлдвэр бий. Тэдгээрийн 42 хувь нь хуванцар үрэл, мөхлөг үйлдвэрлэдэг бол 8 хувь нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн буюу үрэл, мөхлөгөөс эцсийн хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 25 хувь нь хуванцар хог хаягдаас эцсийн бүтээгдэхүүн гаргаж, үлдсэн 25 хувь нь хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүни аль алиныг нь үйлдвэрлэдэг аж.


Сэтгэгдэл

Иргэн [59.153.86.144] 2024-04-16 10:01:26

Орон сууцны гадна талбайд хуванцрын сав байрлуулдаг болмоор байна

Зочин [202.9.46.179] 2024-04-15 15:08:10

Энэ хуванцар савнуудыг дахин ус ундаа хийх зорилалтаар ашиглах боломжгүй юмуу

Цэлмүүн [43.242.243.93] 2024-04-15 20:01:12

Баярлалаа мэдээ хүрэгдэгт


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.