Төвийн аймгуудын ихэнх нутгаар 1960 оноос хойших хамгийн хүйтэн шөнө байв
Өнгөрсөн шөнө төвийн аймгуудын ихэнх нутгаар агаарын хамгийн бага температурын үнэмлэхүй бага утга эвдэгдэн хүйтэрсэн шөнө боллоо. Энэ нь 1960 оноос хойших хоёрдугаар сарын 20-21-нд шилжих шөнийн хамгийн хүйтэн утга ажиглагдсан үг гэж Ус цаг уур, орчны мэдээллийн хүрээлэнгээс онцолсон юм. Тодруулбал, Дархадын хотгор болон Завхан голын эх, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -40...-45 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -34...-39 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -16...-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр -22...-27 градус, бусад нутгаар -28...-33 градус хүйтэн байв.
Өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн зүүн хойд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр цасгүй бусад нутгаар 0.0-47.0 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.
Үүнээс хамгийн их нь Увсын Сагилд 47 см, Түргэн, Хяргаст 44 см, Баян-Өлгийн Булганд 41 см цасан бүрхүүл тогтжээ гэж Ус цаг уур, орчны мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.
Сэтгэгдэл