"Тэнүүн-Огоо" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ганхуяг хорих ангиас ил захидал илгээжээ
"Тэнүүн-Огоо" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ганхуяг хорих ангиас ил захидал илгээжээ. Захидалд:
А.Ганхуяг намайг ногоон автобусны гэх хэргээр 2023 оны 10 дугаар сараас эхлэн 461 дүгээр хорих ангид 4 сар гаруй хугацаанд цагдан хорьж мөрдөн шалгаж байна. Энэ хугацаанд нийгэмд намайг улс төрийн нам, улс төрчидтэй холбон онц ноцтой гэмт хэрэгтэн мэтээр хэт нэг талыг барьсан мэдээллийг хэвлэл, мэдээлийн бухий л сувгаар хангалтай тараажээ. Нэгэнт мөрдөн байцаалт дууссан тул унэн бодит байдлыг тайлбарлах зайлшгүй шаардлагатай гэж үзлээ.
Би 2001 оноос такси болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж эхлэсэн. 2006 онд “ТЭНYYН ОГОО ХХК”-ийг байгуулан нийтийн тээврийн салбарт тасралтгүй 23 жил уйгагуй зүтгэсний үр дүнд энэ салбартаа тэргүүлж олон улсын стандартын шаардлага хангасан тохирлын гэрчилгээ бүхий анхны компани болсон гэдгийг онцлон дурьдахыг хүсэж байна.
2022 оны 09 дүгээр сараас Монгол Улсын Засгийн газраас нийтийн тээвэрт парк шинэчлэлийг хийхээр хувийн болон төрийн автобус тээврийн компаниудын үйл ажиллагаатай танилцаад манай бааз дээр Ерөнхий сайд Д.Амарбаясгалан сайд Ж.Сүхбаатар сайд, хотын дарга нар ирээд бидний бүтээн байгуулалттай танилцаад сайшаан магтаж, төр, хувийн хэвшлийн консорциум байгуулж ажиллах талаар яригдсан.
Нийспэл хотод 2009 онд Солонгосын Дэү шинэ автобуснууд орж ирсэнээс хойш парк шинэчлэл хийгдээгүй 14 жил болсон ба хамгийн урт удаан хугацаанд үйлчилгээнд явсан Дэү автобусуудыг дахин сонгож худалдан авахаар шийдвэрлэсэн нь Солонгосын Дэү автобусны чанарт итгэснийх биз. Гэтэл үйлдвэрлэгч буюу Солонгосын Дэүкомпани нь захиалагчийг, Монгол Улсыг, ард түмнийг гутаан доромжилж шаардлага хангахгуй автобусуудыг илгээснээр бүхэл бүтэн улсаараа хохирч байгаад маш их харамсаж байна.
Түүнчлэн энэ ажлыг хариуцан ажиллаж байсан ажилтан албан хаагч, улс төрчдийн нэр хүндийг хүртэл нийтэд илтэд гутаан доромжлох хор уршигтай нөхцлийг бүрдүүлсэнд Солонгосын Дэү компанид үнэхээр гомдолтой байна. Энэхүү хэргийг ногоон автобус цавчаа ногоон" гэх нэрэн дор хэт улс төржүүлсэн сэдэв болгон миний компани, ажилчдын хийж бүтээснийг үгүйсгэн харлуулж байгааг харахад хүнд байна. Гэтэл би ямар ч улс төрчтэй холбогдож байгаагүй, огт хамааралгүй, анхнаасаа бизнесийн салбарт ажиллаж ирсэн учраас улс төрийн талаар ойлголт байхгүй, энэ салбарын хүмүүстэй дотно харилцаанд огт орж байгаагүй.
Миний зүгээс Ж.Сүхбаатар сайд, хотын дарга нартай ямар ч ойр дотно холбоо хамааралгүй, эсрэгээрээ манай компанид таагүй дургүй гэдэг. Сайдын зүгээс улс эх орондоо хэрэгтэй түүхэнд үлдэх онцгой ажил хийж байгаа учраас ажлынхаа ач хопбогдлыг ойлгож, хариуцлагатай цаг хугацаандаа ажиллахыг сануулж анхааруулж байсан.
Мөрдөн байцаалтын үеэр Ж.Сүхбаатар сайдтай заавал холбох гэж шахаад түүнд өгсөн, өгөхөөр тохиролцсон зүйл огт байгаагүй байхад "ингээд хэлчихээ, тэгвэл таныг гаргая л даа" гэж тулгаж шаардаад байсан нь эрүүшүүлт гэx үү, дарамт cүрдүүлэг гэx үү үнэхээр хүнд байсан. Миний бие автобус худалдан авах ажиллагаанд хууль бусаар нөлөөлөөгүй, харин ч нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхэд чин сэтгэлээсээ хандаж ажиллахыг хичээсэн. Автобуснуудыг үйлдвэрлэсэн газар, тодорхой компани байхгүй мэтээр бичээд байгаа нь ор үндэсгүй худлаа гутгэлэг беөгөөд бид үйлдвэр дээр нь очоод нэвтрүүлэг хүртэл хийлгэсэн нь телевизээр гарсанаас гадна одоо ч үзэхэд интернэтэд бэлэн байгаа Солонгосын Дэү компани нь бүх эд ангиудыг Солонгост үйлдвэрлэдэг, Вьетнам улсад зөвхөн угсардаг гэж тайлбарлаад Солонгос, Вьетнам дахь үйпдвэр, агуулахаа үзүүлж, Вьетнам дахь үйлдвэртээ загвар автобусыг бидэнд танилцуулсан ба бидний үзэж танилцсанаас шал өөр автобус нийлүүлэгдсэн байсан.
Намайг гэрээнд заасан шаардлага хангаагүй автобус оруулж ирсэн гэж буруутгахдаа яагаад үйлдвэрлэгч биш гэдгийг анхаарч авч үзэхгуй байгааг би огт ойлгохгүй байгаа. Хэвлэл мэдээллээр хуучин гэж шуугиулаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн автобуснууд нь шинээр үйлдвэрлэгдсэн боловч үйлдвэрлэлийн бус аргаар үйлдвэрлэгдсэнийг ирсэн хойно нь мэдэж алдааг засварлуулах, дахин үйлдвэрлүүлэх боломжтой байсан боловч намайг цагдан хорисоор байсан тул юу ч хийж чадахгүй байна. Солонгос компани доголдолтой автобус нийлүүлсэн атлаа шинэ автобус, бид ингэж л хийдэг мэтээр биднийг доромжилж байгааг гэрээний үүргээ огт биелүүлээгүй гэж дүгнэж байна.
Монголын стандарт бидэнд хамаагүй гэх боловч олон улсын жишиг стандартаар хийгээгүй, зарим зүйлийг гар аргаар угсарсан, энэ нь хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхгүй, үзэмжийн талаас нь доголдлыг арилгаж өгнө, танай улс автобус үйлдвэрлэдэгүй байж яаж дүгнэлт гаргаж байгааг ойлгохгүй байна гэх зэргээр хандаж байгаа нь биднийг үл ойшоож байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл Монголын хуулийн байгууллагыг доромжилж байгаа тэдний хууль бус үйлдлийг таслан зогсоож тэднээс хохирлыг гаргуулах шаардлагатай.
Түүнчлэн хариуцсан том ажлаа бүрэн чанартай хийж чадалгүй олон хүнийг бухимдуулж зовоосондоо уучлал хүсье. Эцэст нь улс төрийн элдэв захиалгат нөлөөлөлгүй, дуулиан шуугианы золиос бололгүйгээр иргэнийхээ хувиар хуулийн дагуу шударгаар мөрдүүлж шүүлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна.
ТА БҮХНИЙГ ХҮНДЭТГЭСЭН А.ГАНХУЯГ
2024.01.31
Эх сурвалж:www.polit.mn
Сэтгэгдэл
Zochin [66.181.185.207] 2024-02-07 20:52:50
Сайхан үлгэр ярих юм аа. Ийм үлгэрт ард түмэн итгэхээ больсон доо. Хийж чадсан хариуцлагаа хүлээж сур даа.
Зочин [66.181.190.148] 2024-02-09 23:30:52
Хуцдаг муу далбийсан хар дээрэмчин бэ Сүхбаатар хулгайчтай хам хэрэгтэн идсэн мөнгөө одоо хүртэл гаргаж өгдөггүй луйварчин гэсэн энэ далбигар нүүртэй хар хулгайчыг ясыг нь цайтал суулгах хэрэгтэй.
Зочин [71.237.10.118] 2024-02-08 21:36:54
Сайхан үлгэр ярих юиаа
ЗОЧИН [202.126.90.16] 2024-02-07 09:24:23
ЭНЭ ХУЛГАЙЧ ЮУ ГЭЖ ХУЦАХ ЭРХТЭЙ ХҮН ГҮТГЭМОЙ ЧАМ ШИГ ХУЛГАЙЧИД ИТГЭДЭГ ХҮН ОДОО БАЙХГҮЙ ГӨЛӨГ МИНЬ
Cүхочио [66.181.187.213] 2024-02-07 01:05:21
Шалгаад шахаад байгаа хуульчидад хатуу хариуцлага тооц Алдсан ашигдасан бж болно Хамгиын гол гь хүн хэлмэгдэх ёсгүй Нүүрс Автобус гээд энэ хэргийн дуулианд хүн хэлмэгдүүлж болохгзүй
Зорчигч [202.55.188.40] 2024-02-07 00:26:01
Огт мэдэхгүй мэдээгүй гэж битгий хэлээрэй та. Автобусны салбарт 20 гаран жил болсон мэргэшсэн хүн тэрийг хуучин байсаныг мэдээгүй бна гэж худлаа шүү. Зүгээр үнэнээ хэлээд хэрэгээ хүлээчихвэл харин өөр шүү ахаа. Цаг үеийг даган өөрчлөгдөх хэрэгтэй та залуу бна шдээ. Төрийн идээ бээр болсон авилгачидыг шахан ил гаргах юм бол харин таныг түмэн олон өршөөнө өмөөрнө ш дээ ахаа.
Зочин [122.201.31.238] 2024-02-07 01:35:37
Ungasan hoinoo havchiv.
Зочин [202.126.91.50] 2024-02-06 23:22:17
Ийм юманд итгэдэг цаг өнгөрсөөн андаа наад үгээ тэр Дэлгэртэй л хэл.
Зочин [66.181.189.205] 2024-02-06 23:18:54
Битгий худлаа яриад байгаарай бүлэг хулгайч нараа
Зочин [59.153.112.213] 2024-02-06 23:12:34
Ганхуяг та энийг шинэ автобус гэж хэвлэлийн хурлаа мэлзэж бсан одоо ингэж болохгүй. САЙН ШАЛГА ҮЕ ҮЕИЙН ТӨРИЙН ЭРХ МЭДЭЛТЭНҮҮДТЭЙ ХУВИЛДАН УЛСААС 20гаруй жил датаац хуссан хахууль өгсөн шүү. ТҮЛШНИЙ ҮНЭ НЭМНЭ АВТОБУСНЫ ҮНЭЭ ӨСГӨЛӨӨ, АЖИЛ ХАЯЛАА ГЭЭД Л ХУВИЛДСАН НӨХӨД НЬ ДАТААЦААР ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ БАТЛУУЛЖ ХУВЬ АВААД ЭНЭ АРИУН ЯВДАЛ БАЙХ Л ДАА
Монгол улсын ГААЛЬ [59.153.112.213] 2024-02-06 23:07:21
Гаалийн бүрдүүлэлт хийсэн нөхөдийг шалга. Гаалийн бүрдүүлэлт хийхэд шаардагдсан материал яаж бүрдүүлдэгийг хүн бүр мэдэх байх. 1.худадан авалтын гэрээ 2.татвар чөлөөлөлт 3. марк модель, арлын дугаар, хяналт шалгалт гээд л оншилгоонд хүртэл оруулдаг энэ бол төр хувийн хэвшлийн хамтарсан луйвар. БҮЛЭГЛЭН ЛУЙВАРДСАН ХЭРЭГ ЮМ
Монгол улсын иргэн [202.179.4.124] 2024-02-06 18:09:34
Ж.Сүхбаатар Амарбаясгалан нарын зах иалгат бичвэр байна .Чи араа даа л гэсэн байх л даа . Үнэн хэзээд ялдаг хуйвалдагч хулгайч нар аа
Зочин [66.181.181.86] 2024-02-06 21:07:33
Тэгсэн бна гэдгийг тэнэг бид мэднээ!!!
Zochin [192.82.65.51] 2024-02-06 16:10:33
Заа даа. Угаасаа л Та нар ажил хийдэг гэхэл хэцүү л харагаж бна доо. Монголчуудыг доромжлох асуудлаа Та бүхэн хийжээ. Гаалиар оруулахгүй байх эсвэл хил дээрээс шалгааж буцаах боломж байж л бсан гэж бодох юмдаа
Зочин [203.98.76.249] 2024-02-06 16:00:39
хутгалдсан хутгасан хөөрцөглүүлсэн бүх хүнийг хамт хориод зодолдуулаад нүгэлийг нь яриулаад дараа нь цаазла
Зочин [202.9.47.53] 2024-02-06 17:16:44
Сүхбаатар ын хэлж байгаа үгний утга учир өнгө үнэр амт нь ямарч хүн харсан басан доромжилсон хутгалдаж холилдсон ганхуягтай хамааралгүй байх сэжүүр ёзоор өнцөг булан байхгүй бна.
Зочин [202.126.88.124] 2024-02-06 15:26:31
Ха ха мөн шаах юмаа. Чи л болоод мэдээгүй байж гэнэ. Шинэ автобус гээд л чи унаад явж үзүүлээд байсан биз дээ! Ард түмэн мэдээгүй бол чи чимээгүйхэн тэгээл өнгөрөх байсан тийм биз!!!
ренчин [183.177.99.226] 2024-02-06 15:09:03
Ерөнхий сайд Амарбаясгалан гэдэг маань ямар улсын ерөнхий сайд билээ. Солонгос ийм сайдтай босийм уу. Манай ерөнхий сайд чинь ОюунЭрдэнэ гэж хүн байдаг биш билүү
Зочин [202.126.89.83] 2024-02-06 15:45:50
Буруу гэмт үйлдлээ хаацайлах гэж элдвээр оролдох хэрэггүй шүү. Тэр автобусны мөнгийг төлж татвар төлөгчдийг хохиролгүй болгохыг шаардаж байна. Бүх хөрөнгийг н. Хурааж хатуу шийтгэх хэрэгтэй.
Монгол [77.15.50.148] 2024-02-06 14:59:19
Эд нар бол зүгээр л хулгайчууд. Ард түмний татварын мөнгөөр баяжсан дээрэмчид шүү.
Зочин [103.57.92.11] 2024-02-06 14:28:34
Хоорондоо үгсээд нэгнээ гаргах нь. Аль Аль нь нэр цэвэр хөнгөн ял авах гээд. сахйан хулгайч нар юмаа____
Зочин [202.9.47.31] 2024-02-06 14:23:23
Шинэ ч бай хуучин ч бай гол нь энэ хүнийг гаргаж байж бид мөнгөө гаргуулж авна шд дээ. Юу юугүй хорь цагдаад юу ч өөрчлөгдөхгүй байх. Мөнгө ч байхгүй автобус ч байхгүй болно шүү.
Зочин [139.5.219.232] 2024-02-06 14:18:29
Худлаа хуц Сүхбаатарын захиалгаар бичиж Сүхбаатар юу гэсэн суллаж өгнө гэсэн
666 [202.9.46.214] 2024-02-06 14:12:03
Авилгач улс төрчөө ямар аймар хаацайлдаг юм бэ ххэ нөгөөх нь шоронгоос чинь гаргана гдг л бхдаа бодуул эсвжл сүрдүүлдиймүү
Зочин [139.5.219.232] 2024-02-06 14:49:43
Нэг бол манай компанид дургүй байсан гээд нэг болхоор хамтарч ажиллана гэсэн гээд л шал худалаа ярьж байгаа чинь мэдэгдээд баына хөөе галзу хзнии өдрийн тэмдэглэл мөн дөа
Зочин [103.161.242.89] 2024-02-06 13:04:32
shal hudal, huivaldan hulgai hiichiheed bas hudal shaah yumaa
зочин [202.131.231.90] 2024-02-06 12:47:41
Учир зүг нь олдох сонин бишь энэ хүнийг барьж идэж талцаж хэрэлдэж, нэгнээ татаж чангааж, дээрээс нь дэвсэлдэг Монголчуудын тамын тогооны үлгэр хэзээ ч арилахгүй
zochin [103.212.116.80] 2024-02-06 12:47:28
tiin shde uls ugaasaa deeremddeg shd. irgedee deeremdene, huviihniig deeremdene bvr neg archaagvi shde uls
zochin [103.212.116.80] 2024-02-06 12:46:14
uls oorsdoo hiij chadahgvi bolhooroo huviin hevshliin hiisen bvteen baiguulaltiig bulaahiin tulf gants huneer tug dahiad chichreed, deermiin argatai
зочин [122.201.19.99] 2024-02-06 12:30:51
Зүгээр л Бууд
Зочин [172.58.231.179] 2024-02-06 12:24:12
Бууд наадахаа
Зочин [202.131.231.90] 2024-02-06 12:20:45
Энэ хүний хийсэн бүтээснийг төр дээрэмдэж байгааг бод бод. Хувийн хэвшлийх бор зүрхээрээ яаж хөдөлмөрлөдөг билээ. МАН болиоо !!! АТГ ажлаа хийж тайлагна. Ийм удаан хугацаа өнгөрсөн байхад 2 Солонгос нь ч байхгүй, нөгөө сайд дарга нар нь ч байхгүй. Эзэн нь байвал хэрэг нь олдоно гэж энэ үү.
Зочин [202.55.188.87] 2024-02-06 12:17:20
шунал ихдвэл шулам болноо гэж энэ дээ!!!
Зочин [66.181.187.191] 2024-02-06 12:14:38
Гэмт этгээд буруугаа бусад руу чихэн ганцаараа хэрэг хүлээдэг нь байдаг л нэг арга
Зочин [66.181.184.61] 2024-02-06 12:13:34
Луйварчид шоронд орохоороо өөрийгөө, бас өөрөөлийг өмөөрч шоронгоос захиа бичих нь моод болсон.
munguu [202.131.231.90] 2024-02-06 12:13:05
АТГ ажлаа хийгээчээ Тэр Сайдууд Тэр Солонгосчууд хаана байнаа.
Zochin [202.55.188.120] 2024-02-06 11:57:23
Shal hudlaa yrij baihiin bugd holbootoi sh de solongosruu chiheed yl zavshih ni
Зочин [59.153.115.72] 2024-02-09 09:20:27
Яаж хуцдаг хулгаач вэ чи шунал чинь дэндэжээ
Иргэн [202.9.46.183] 2024-02-06 11:29:44
Хуулийн гэрээ хийгдсэн биздээ .Өмд гутлын наймаа биш шүү
зочин [174.224.243.110] 2024-02-06 11:22:34
Чи ч тийм ч тэнэг хүн биш юм байна.Нийслэлийнхэнтэй нийлж хулгай хийх гээд сайхан баригдлаа даа! Хамтрагчдаа нэрлээд,үнэнээ хэлсэн нь дээр шүү! Хүн алдаж болно,гэхдээ үнэн ялдаг юм шүү!
Зочин [202.21.108.16] 2024-02-06 11:16:06
Шааж байна шуналтай нохойн гөлөг
Чааваас даа [202.131.231.90] 2024-02-06 10:57:50
Хөгжилтэй улс иргэнээ, компаниа хамгаалаад суллаад аваад явчихжээ манай миа тэнэгүүдээр дүүрсэн Монгол улс дотроо алалцаад л юун хохирол энэмуу Ганхуяг, Тэнүүн-Огоог зайлуул гээд л үзээд байдаг шүү чааваас даа
Зочин [66.181.161.248] 2024-02-06 11:14:26
Za ugui dee zaluu delhiid haana ch bhgui uneer buss avchirchaad teriigee zovtgohgeed bgaag hezeech evlerch bolohgui yaaj mongo iddeg n nudend il bhad ooriigoo omoorood bgaag hezeech uuchlahgui ee mongoliin ard tumniig teneg grj harj iimerhuu uildel hiisen humuusiig nasaar horid buh horongiig n huraah n zov zohistoi uildel shuu
Номхон тэмээ [202.131.231.90] 2024-02-06 10:53:11
Номхон тэмээг ноолоход амар гэдэг шиг захиалагч талаа хэмлэж байхаар үйлдвэрлэгч талаас ижил тэгшээр хариуцлага тооцох хэрэгтэй.
Munguu [202.131.231.90] 2024-02-06 12:05:58
harin tiimee
G [66.181.180.245] 2024-02-06 10:47:00
Лалриын хуухай чигь Ядарсан түмний унааний мөнгииг МАН ы хулгайч нартай ниилж Угаачихаад юу хуцна вэ?
Дэү [202.179.27.122] 2024-02-06 10:39:41
Бүр байхгүй болчихсон Дэү гэж компаниас автобус захиалга хийнэ гэж байхгүй л дээ. Ард чинь байсан хор найруулсан эздээ хэлээд өөрийгөө бодсон нь дээр байх өө.
Зочин [59.153.112.190] 2024-02-06 10:34:45
Хальт уншихнаа, энэ бол гэмт хэрэг биш, гэнэн, итгэмтгий, цагаан, цайлганаасаа алдлаа, Солонгосчуудад хулхидууллаа г.м бурууг бусдад тохох гэсэн, аварч магад гэж боссуудаа хайцаалсан, тэнэг хүн хуурах гэсэн ля ля л байх шиг бна.
Зочин [103.9.90.100] 2024-02-06 15:34:09
манийгаа мангар гэж байна даа
Зочин [60.41.246.196] 2024-02-06 10:29:37
ӨМНӨХ БА ОДООГИЙН АВТОБУС НИЙЛҮҮЛЭЛТЭЭСЭЭ ТӨСВӨӨС АВИЛГАДАЖ ХУЛГАЙЛСАН ХЭДЭН ЗУУН ТЭРБУМААРАА ҮЗЭСГЭЛЭНТ САЙХАН ЕРӨӨ ГОЛЫГ ХУЛГАЙГААР, АСАР ӨНДӨР ХАМГААЛАЛТТАЙГААР ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ОЛБОРЛОЖ ЭНЭ САЙХАН ГОЛЫГ ХАЖУУ ОЙ САВТАЙ НЬ ХАМТ УХАЖ УСТГАН СҮЙТГЭСЭНИЙГЭЭ ЭРГЭЭД ХАРДАА. ЧАМД ХАРАМСАХ СЭТГЭЛ ТӨРӨӨГҮЙ БИЗ. ЧИ ИЙМ Л БУЗРЫН ШУНАЛТАЙ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ОДОО НӨГӨӨХ ХАМ САЙД АМАРБАЯСГАЛАН, СҮХБААТАР НАРАА ХЭРГЭЭС МУЛТЛААД ӨӨРӨӨ ДААХААР БОЛОО ЮУ.ЧИ ЦОО ШИНЭ АВТОБУСЫГ ӨӨРӨӨ ХЯНАЖ ҮЙЛДВЭРЛҮҮЛЭЭД АВЧИРСАН,ЯМАРЧ "НО" БАЙХГҮЙ ГЭЭД БАЙСАН БИШҮҮ.ЧИ БОЛ МЭРГЭШСЭН ХУЛГАЙЧ БНА.УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГООД ЯЛАА ЭДЭЛ.
зочин [122.201.31.117] 2024-02-06 10:28:35
хуцалгүй үнэнээ хэл. Хэний гар хөл.вэ
Зочин [202.21.109.2] 2024-02-06 10:17:35
Битгий хуцаад бай бид тэнэг биш Хамаатнуудтайгаа жангаа ид
Батганаа [66.181.161.5] 2024-02-06 10:13:26
Одоо солонгосчуудлуугаа чихээд уснаас хуурай гарах гээ юу их ам бардам байсан хүн...
Зочин [66.181.161.173] 2024-02-06 10:18:50
thh
DGG [59.153.112.163] 2024-02-06 10:06:10
Шинэ автобус гээд гүрийгээд байгаа юм биз дэ.