Жил бүр одон медаль, цол гуншинг хуурсаар суух хөөрхий малчид

Aдмин / Нүүр

Нүүдэлчин соёл иргэншлийн өв тээгч малчин түмний гавьяа зүтгэлийг ярвал далай. Үеэс үед мал малчин хоёрын буянаар Монголчууд даарахгүй, өлсөхгүй явж өдий хүрчээ. Харин хотжоод хэдхэн жил бололгүй үр хүүхэд нь хүрээнийхэнтэй нийлчхээд мах, цагаан идээгээ хэтэрхий үнэтэй зарлаа гэж чарлацгаадаг болж. Үнэндээ зах зээлийн нийгэмд шүд зуун тэсэж буй ганц хөөрхийлөлтэй салбар нь яах ч аргагүй хөдөө аж ахуй. Жил бүр өсөж төчнөөн сая төгрөгийн урамшуулал авах нь байтугай нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүйд хүрч байгаа малчдыг дамын наймаагаар дарлан мөлжигч гэх нэршлийг зүүлгэж болмоор доншуур ченжүүдтэй зүйрлэшгүй.

Уг нь төр шиг төртэй бол нэг л ухас хийгээд хөдөө аж ахуй, бэлчээрийн малаа дэлхийн брэнд болгож үйлдвэржилт бүтээн байгуулалт, стандартжуулалтыг мөрдөн жишиг тогтоож тал талдаа эдийн засгийн боломжийг ашиглаж үр өгөөжтэй байх сан.

Гэвч төд үүрлэн нүүрс алт зэс ухаж гадагш зөөж заримдаа үүрнээсээ цухуйхдаа зудад нэрвэгдэж буй хөөрхий малчдыг сандаргаж хэлэн одон тэмдэг, хоосон хувин худлаа алдар нэрийг улаан туузан дээр бичиж зүүлгэж элдэв бичлэг, зураг авхуулж сонгуулийн шоуны хэрэгсэл болгон малчдыг ашиглахаасаа огтхон ч ичсэнгүй.

Төр зайдагнагчдын эдгээр ичгүүргүй үйлдэл энэ жил улам гаарч мөрөөрөө амь зууж буй малчдыг бодлогоор дэмжээгүй дээ ичингүйрч болдог сон бол бүгдийг нь аварга болгочихоор байгаа даа.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [64.119.29.2] 2024-02-07 10:56:51

Хамгийн мэдлэг боловсрол нимгэн, сул орлого ихтэй, залхуу, арчаагүй нэг үгээр бол сэтгэлгээний ядууралтай бүлгийг улам бүр сулруулж хөнгөлөлт, чөлөөлөлт, хандив тусламж хүлээсэн үлбэгэр амьтад болгож байгаа нь харамсалтай.

Зочин [43.242.243.14] 2024-02-06 10:17:43

Тэр төмрөндөө аймаар дуртай юм чинь түүгээр нь хуурч л байг

Зочин [122.201.31.110] 2024-02-06 10:06:17

Юу хуцаад байгаан? Төр бодлогоор дэмжих байтугай малчдыг бүр эрхлүүлж дууссан. Худлаа юу? Ямаа, тэмээ, ноос ноолуурын урамшуулал байнга өгнө. Жирийн иргэн хүний хувиар авдаг асрамж, тэтгэмжүүд байна. Зуд болгоноор Улаанбаатараас очдог хөнгөлөлт, буцалтгүй тусламж байна. Одоо нийгмийн даатгалын 50 хувиа төсвөөс даалгана. Малчин хүн гэж хэн юм ингэхэд? Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч ингэж их юм нэхдэггүй. Люмпэн помещик юмуу эсвэл тусгай үүлдрийн ховордсон амьтан уу? Больж үз. Одон медалиудын тухайд тэд өөрсдөө аваад сурчихсан соц эриний инерцээрээ л явж буй нь энэ. Авах хүн байхад өгөх хүн олдоно. Одоо чинь юм чөлөөтэй болсон, "та төдөн төгрөг өгчих. Бид таныг олны өмнө гаргаад цоллоод шагнаад өгье гэдэг болсон. Юу нь буруу юм бэ?" Ардын, гавьяат, ста, мянгат, сайн малчин бүгд адилханшдээ. Энэ нийгэмд мөн чанараараа үүн шиг хэрэггүй юм байхгүй. Гэтэл хүмүүс нэхсээр, авсаар. Энэ бол шууд өмнөх нийгмийн нөлөө. Эрэлт нь байхад хангалт нь олдолгүй дээ. Дээр нь Монгол хүн увайгүй.

Зочин [122.201.31.110] 2024-02-06 10:09:54

Шуналтай. Язгуураасаа нүүдэлчид авилгачин ард түмэн. Үүн дээр люмпэн, хулгайч улс төрчид тоглоод өнгөрнө шүү дээ. Жирийн үед л хэдэн сая төгрөгийн ханштай байдаг Алтан гадас одонг гэхэд л сонгуулиар үнэгүй шахуу тараана. За та өөрөө нэрээ аятайхан бичээд авчихаарай гээл өгнө. Одон тэмдэгтэй болоход ядах юмгүй болсон.

Зочин [172.56.105.192] 2024-02-06 08:29:25

Юу бичээд байгаа админ бэ ? Наад гарчигаа хар даа

Зочин [66.181.180.172] 2024-02-06 07:11:24

Малчид нийгмийн даатгалаа өөрсдөө төл. Тэднийг жаахан хариуцлагатай байлгах хэрэгтэй. Улс төрчид зөвхөн санал авах хэрэшсэл болгохоо болил доо. Тэднийг ч улсаа ч дампууруулах юмаа

Зочин [202.9.46.67] 2024-02-05 14:49:21

Хөдөөний мангар малчид аварга малчин сайн малчин цол хэргэм болон тусламжид хууртагдаж хулгайчдыг сонгочихоод дараа нь бэлчээр нутгаа алддаг.

иргэн [66.181.191.108] 2024-02-05 14:35:35

малчиддаа өвлийн байшин , хашаа саравчийг нь барьж өг бусад үед нь гэрээ ачаад бэлчээр дагаад нүүдэллээд явна биз

уншигч [66.181.191.64] 2024-02-05 13:02:41

Монгол улсын малын хэдэн хувь ноён САВАДА-ГИЙН барьцаанд байна вэ?

Зочин [202.70.34.27] 2024-02-05 11:30:46

Ерөөсөө үнэхээр сайн ажиллаж байгаа хүмүүсийг эдийн засагаар нь сайн дэмждэг олон улсын жишигийг л нутагшуулах хэрэгтэй энгэрт нь баахан хоосон тэмдэг зүүж хошигруулчихаад л гуйлагчин байлгадагаа болих хэрэгтэй. энэ бол ядуу орны улс төрчдын хийрхэл одоо дэлхийд монгол хойд солонгос 2 л байна даа ийм үйлдэл гаргадаг

Зочин [59.153.114.207] 2024-02-05 11:29:17

Монгол Улс өөрийн гэсэн ӨНЧИН ИШИГ ч үгүй байж жил бүр УЛСЫН АВАРГА МАЛЧИН хэдэн арваараа төрөөд байдагийг ойлгох ухаан хайрлаач.

Зочин [202.55.188.107] 2024-02-05 10:53:53

Сайн санааны үзүүрт тос гэдэг юм.Жаахан ч бол ӨӨДРӨГ үзэлтэй юмны сайн талыг олж хардаг болцгоо.Энэ САЙТЫН хэдэн ам хэлтэнгүүд бод!!

Г.Нэргүй [203.98.76.43] 2024-02-05 10:08:25

Яривал, төрд гм

Зочин [202.126.88.143] 2024-02-05 10:07:34

Odoo ene senjtei temdeg taraaj xumuusiig odontoi odongui gej gavyat gavyat bish gej tor ni yalgavarlJ oor xoorond ni artsalduulj doromjildogoo bolichixdoo dunxuu xurelxuuree

Г.Нэргүй [203.98.76.43] 2024-02-05 10:07:33

Зөв санаа их бичих юм. Адаагаа сайн хяна аа. Энхбат аа. Medee.mn редакторууд аа

Зочин [66.181.181.62] 2024-02-05 17:00:28

Малчид цол гуншинг хуураад байгаа бололтой юм аа даа. Уг нь цол гуншингаар малчдаа хуураад байгаа гэсэн санаа бичих гэсэн бололтой.


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.