Манай улс авлигын индексээр 121 дүгээр байрт жагслаа

Aдмин / Нүүр

“Транспэрэнси Интернэшнл Монгол” төрийн бус байгууллагаас “Авлигын төсөөллийн индекс 2023”-ын үзүүлэлтийг өнөөдөр танилцууллаа. Манай улс авлигын төсөөллийн индексээр 180 орноос 121 дүгээрт жагслаа. Энэ нь өмнөх жилээс таван байраар ухарсан үзүүлэлт юм. Авлигын төсөөллийн индексийг долоон эх сурвалжаар авч үзэж, манай улс 33 оноо авчээ.

“Транспэрэнси Интернэшнл Монгол” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Э.Мөнжаргал ярихдаа “Монгол Улс эрэмбийн хувьд өнгөрсөн оныхоос таван байраар ухарсан байна. Ази, номхон далайн бүс нутгийн дундаж оноо 45 бөгөөд 31 орон хамрагддаг. Манай улсын оноо нь бүс нутгийн дунджаас доогуур байгаа. Бүс нутгийн хувьд нийт иргэдийн 68 хувь нь авлигын төсөөллийн индексийн 50 оноо буюу түүнээс доош түвшинд амьдарч байна. 50 оноог хангалтгүй гэж үздэг. 50-иас доош оноотой ус орнуудын авлигын оноо нь бага гэж үзнэ.

Зүүн Европ буюу хуучнаар Зөвлөлтийн холбоонд байсан бүрэлдэхүүн улс орнуудын оноотой харьцуулахад манай улс хоёр оноогоор бага байгаа. Хойд болон Өмнөд Америкийн нийт хүн амынх нь 66 хувь нь 50 онооноос бага улс оронд, Сахар болон Африкийн улс орнуудын хүн амын 90 хувь нь 50 оноотой оронд амьдарч байна. 33 оноо гэдэг нь эдийн засаг, улс төрийн хамаарлыг харуулахыг зорьсон.

Өндөр орлоготой 53 улсын авлигын төсөөллийн индексийн оноо нь 65 байна. Дундаас дээгүүр орлоготой 50 улсын авлигын төсөөллийн индекс нь 40 оноотой байдаг. Монгол Улсын авсан 33 оноо нь энэ ангилалд багтдаг” гэв.

Авлигын индексийг хэмжихдээ улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх, төрийн нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх, төр засаг нь авлигын эсрэг үр дүнтэй тэмцэж, шударга байдлыг төрийн салбарт хэрэгжүүлж байгаа эсэх, авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх, авлигыг мэдээлсэн шүгэл үлээгч, сэтгүүлч нарыг хамгаалсан хууль, эрх зүйн орчин гэх мэтчилэн асуудлыг хамааруулдаг аж.


Сэтгэгдэл

Авлигаар манайх мөнхийн хойшлоно. [66.181.160.7] 2024-01-31 11:35:26

Шашингүй, ёс суртахуунгүй улс ч авилгалаас ХЭДИЙД Ч салж чадахгүйдээ. Шашингүй улсад тогтвортой ёс суртахуун байдаггүй юм. Жилээс жилд энэ жагсалтад Монгол хойшлоод л байна. Эсхүл тодорхой нэг хүчтэй шашинтай болох хэрэгтэй. Аль эсхүл аль нэг намын үзэл суртлын дүрэм гарч, түүнийг нь бүгд яс дагах ёстой болно. Яг Хойд Солонгос, Хятад, Куба шиг. Эдгээр сонголт нь Монголд одоогоор байхгүй. Тэгэхлээр авлигадаа дарлагдаадл сууж байхаас.

Зочин [118.222.147.253] 2024-01-30 20:25:05

МАН чинь авилгын загалмайлсан эцэг нам шүү дээ, энэ нам газрын хөрснөөс арчиглаж байж МУ зөв замруугаа орно

Зочин [202.131.227.134] 2024-01-30 19:05:28

0 оноо тавимаар юм бас харуулдсан юм болов уу

Зочин [202.131.227.134] 2024-01-30 19:03:59

0 оноо тавимаар юмаа бас авилгадсан юм бол уу ай

Зочин [103.161.242.112] 2024-01-30 18:13:48

дараагийн засгийн газар хатуу тэмцэх эсэх нь сонгогчид бидний гарт байнадаа. Хэдхэн цааснаас засаг төрөө алдахуу аврахуу!!!

Зочин [139.5.218.123] 2024-01-30 17:41:38

оюунэрдэнэ авилгалын сэдвээр сэвж байгаа болохоос тэмцэж байгаа хүн биш

Зочин [139.5.217.153] 2024-01-30 17:03:40

Яг энэ бүтэц бүрэлдхүүнээрээ цаашид үлдвэл мөд 180 р байрт жагсаж түүхэнд үлдэх магадлал маш өндөр байна.

Зочин [103.111.68.3] 2024-01-30 16:23:44

Авилгалтай ямар ч улс хөгждөггүй авилгалтай зоригтой тэмцэх улс төрийн хүчинг сонго МАН бол аль эрт живчихсэн нам эднээс юу ч гарахгүй


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.