УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН ЗАМЫН II БАГЦ 72, IV БАГЦ 58 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Aдмин / Орон нутаг

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто зам барих ажлын явцын талаар Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээлэл өглөө.

Одоогоор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй II дугаар багц 72 хувь, IV багц 58 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй нэмэлт хоёр эгнээ авто замын гүйцэтгэл 57 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Өчигдөр болсон Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдаанаар уг авто замын ажлыг эрчимжүүлэх үүргийг ажлын хэсгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар болон Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт өгчээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.