Р.Эмүжин: Өөрийг нь шүүмжилсэн болгоныг захиалгатай гэж харна гэдэг пээдгэр, хортой зан
Булгантуяагийн өгсөн салаавчинд хариу илгээв, хамжаад хүргээтхээрэй...
За яг үнэндээ Булгантуяа өөрт нь итгэж найдсан олон хүнд олон үйлдлээрээ салаавч өгсөн. Сэтгүүлчийн архив ийм хэмжээний сэмэрхийг мартдаггүй юм. Х.Ганхуягийн албан бланкыг ашиглан, Өнөрболор, Анужин нарын гишүүдийн хамт Хөрөнгө оруулалтын тухай хуульд ноцтой өөрчлөлт оруулахаар санаархаж, 50 мянган доллар буюу ганц өрөө байрны мөнгөтэй ямар ч хүн Монгол Улсад байнга оршин сууж, улмаар бусад хуулийн зохицуулалтаар цаашдаа иргэн болох боломжтой зүйл заалт шургуулах гэж ил, далд маш их зүтгэсэн. Тэгэхдээ үүнийг нь нийгмээрээ эсэргүүцээд эхэлмэгц мөн л улиг болсон бохир арга хэрэглэж, "Захиалгат сэтгүүлзүй" гэсэн нэр шошгоор шуугианыг дарах гэж сурмаг оролдсон.
Хамгийн инээдтэй нь Булгантуяа өөрөө захиалгат сэтгүүлзүйд гаршсан, хэвлэлийнхнийг цуглуулж мөнгө тараасан гэх яриа ч байдаг. Сангийн дэд сайдаар дөрвөн жил ажиллахдаа Хүрэлбаатарын удирдлагад сурсан арга нь уу, эсвэл холоос шидсэн чулууг зөөж авчрах гаднын арга технологи уу, мэдэхгүй. Хүрэлбаатар юу зааснаа хариулах юм байгаа биз.
Энэ хуулийн зүйл заалтаас эхлэн Булгантуяа өөрт нь итгэж хардаг олон нийтийн итгэлийг алдсан гэж хэлж болно. Тэр 50 мянган доллараа маш ихээр хамгаалсан, стартапп төсөл энэ тэр гэхчлэн элдэв янзаар тайлбарлаж, ард түмнээ мэдэхгүй, мэдээлэлгүй, хэлгүйгээр нь далимдуулан өчнөөн тайлбар хийсэн. Нөгөө хэл усгүй, жалганы жараахай шиг зарим гишүүд нь ойлгохгүйдээ бантаад овоо дэмжсэн. Бараг л мөнгө орж ирж байвал болоо юм биш үү гэж ам асуунгаа алдсан. Нөхцөл байдлыг эргүүлж, өөрийгөө од болтол сурталчилгаа явуулж чадсан.
Тийм их мөнгөтэй хүн үү, мөнгөтэй бол эх үүсвэр нь хаанаас вэ? 50-100 мянган долларын хөрөнгө оруулалтын босго олон оронд хуульчлагдсан байдаг ч монголчууд хэт цөөхүүлээ, манай тусгаар тогтнол хэт эмзэг юм аа, дээр нь ганцхан урд хөршөөс мөнгөө барьсан дотор иргэд шавах хандлагатай, олон орноос бол бас өөр хэрэг. Чухам олны хүч оломгүй далай юм болохоор тусгаар тогтнолын үнэтэй дүйцэж байсан эл хуулийн өөрчлөлт унасан гэдгийг хэлмээр байна. УИХ-д ормогцоо энэ эмэгтэйн парламентад бий болгосон бас нэг сөрөг хандлага нь үзэл санаа зөрүүтэй зарим гишүүдээ "Нэг ангийнх байж дэмжихгүй юм уу, хамгаалахгүй юм уу" гэхчлэн ахлах ангийн бүлэглэх дуртай охидын адил хоморголон өөрийгөө дэмжүүлдэг зуршил авчирсан гэлцдэг.
Зарим нэгнийгээ хардаад, замыг нь тосч шүлс хаясан ч гэдэг. Уучлаарай, нэг ангийн охид хөвгүүдийг төлөвшүүлэх гэж парламент байдаггүй, тийм бол ардчилсан сонгуулиар 76 тойргоос 76 өөр үзэл бодолтой хүн сонгоод байх ч шаардлага байхгүй.
Х.Булгантуяа уг нь боловсрол мэдлэгийн хувьд яах аргагүй УИХ-ын гишүүд дундаа толгой цохидог эмэгтэй. Япон, хятад, англи хэлтэй, Хятадад Технологийн их сургууль, Америкт Иелийн их сургуульд тус бүр хоёр жил сурсан, Дэлхийн банкны төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах төсөлд удирдагчаар ажиллаж байсан, Оюутолгой ХХК, Петровис компаниудад ажилласан. 2013 оноос улс төрд орж, Сангийн дэд сайдаар дөрвөн жил ажиллан туршлага суусан, төлөвшиж, олны өмнө гарах, улс төрд өөрийгөө илэрхийлэх боломжоос атгасан. Сүүлийн үед нам нь Оюун-Эрдэнэ дээр ирэх галыг хуваах гэж Булгантуяаг сонгон юм юмны урд гаргах болсон. Шүгэл үлээгээд будилаад зогсож л байсан, саяхан сонгуулийн өгөөш байдлаар хангамж халамж, цалин нэмснийгээ бас л Булгантуяагийн нүүрээр тунхаглан зарласан. Боомтын сайдад томилоод, даруй 90 хоногийн дараа НХХ-ийн сайдаар сэлгэн тушаал гаргасан. Нам дотроо Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны даргын албыг мөн оны эхээр авсан. Одоогоор гишүүн, сайд, эмэгтэйчүүдийн дарга гээд гурван нөлөө бүхий том албан тушаалтай. Жижиг сэтэр гуншин бас цөөнгүй байдаг.
Сайдын суудлаас буудаггүй, өндөр боловсролтой эмэгтэй маань саяхан "Нүүрсний хулгайг илчлэх нь үнэт зүйл, зорилго байж болохгүй" гэсэн утгатай ойлгомжгүй мэдэгдэл хийчихлээ. Сайдын амнаас унасан учраас хариуцлагатай мэдэгдэл гэж нийгэм хүлээн авч байна. Энэ бол огцроход хангалттай үг. Булгантуяагийн зүгээс Монголын ард түмэнд өгч буй хоёр дахь салаавч. Засгийн газар, Ерөнхий сайд нь авлига хулгайтай тэмцэнэ гээд том дуугараад байдаг, танхимд нь багтдаг сайд ингээд яриад сууж байж болдог юм уу? Энэ тэгээд тэмцэл юм уу? Булгантуяагийн Монголын улс төрд авчирч буй бас нэг хар сүүдэр нь цаашдаа монголчууд ийм хэмжээний хоёр нийгэм, хоёр том гүрэн дамжин суралцсан, том төслүүдэд ажиллаж байсан туршлагатай залуу хүмүүст итгэж чадахгүй болчихож байгаа юм.
Араас нь гарч ирж байгаа сэтгэл зүтгэлтэй залуусыг өөртэйгээ хамт аваад живж байна гэсэн үг. Боловсрол чухал уу, мэдээж чухал. Гэвч улс үндэстнийхээ онцлог, ард түмнийхээ сэтгэлзүйд хүндэтгэлтэй хандах сэтгэл зүрх байхгүй бол хэчнээн өндөр боловсрол ч өлмийд тээглэх өргөс, өвчүүнд санжиганах зүүлтнээс цаашгүй аж.
Залуу хүн байтлаа өөрийг нь шүүмжилсэн хүн бүрийг захиалгатай гэж харна гэдэг ямар пээдгэр, хортой зан бэ. Өөр рүүгээ яагаад өнгийж чадахгүй байна вэ? Өөртөө шүүмжлэлтэй хандах чадвар хаана гээгдэв ээ? Залуу үе ийм зам элээсэн хөгшин төгцөгийн араншин болоод хандлагатай байж таарахгүй ээ. Энэ хүнийг олон албан тушаалаар шагнасан нам нь эвдээд, элдэвлээд, өмнөө бариад золиод байна уу, эсвэл өөрөө байгаа мөн чанар нь л энэ юм уу? Энэ асуултанд өөрөө өөртөө хариулаасай билээ! Дашрамд хэлэхэд, ширэнгэний мич ч боломж нөхцөл нь байвал хэл сурдаг, харин сэтгэл зүрх, мөн чанар хүнийх байхдаа сайхан байдаг юм. Нэгт, танай ангийн ялгаварлан гадуурхуулахаас айдаг охин биш, хоёрт, та нарын ялих шалихгүй захиалгын дээгүүр бардам алхаад гардаг зэрлэг танхай, зэвүүн муухай, будаалганд очдоггүй, буланд нуугддаггүй Эмүжин үүнийг бичсэнийг анхаарна биз!
Р.Эмүжин
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:35
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:35
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Pkxny [202.179.24.243] 2023-06-27 09:42:59
Намдаа их мөнгө өгсөн хүн өндөр албан тушаалд очдог нь олон түмэнд нэгэнт ил болсон. Ж нь.Чинбатын охин энэ тэр гээд
zochin [122.201.21.169] 2023-06-22 01:08:54
Maniin bugsiig ulaan doloogch namaasaa salaavch hurtee yu daa ene zavaan avgai? hurelsukhiin booviig munch ih huhsun duu
Зочин [203.91.115.253] 2023-06-26 16:01:19
setgetsiin uwchtei sdaa emnelegt uzuul ee
Зочин [64.119.19.162] 2023-06-19 14:56:20
Гадаадад сурсан зүйл нь тэр улсдаа л хэрэгтэй монголын амьдрал нөхцөл дэлхийд ганцхан. Иймд гадаадад сурч гар хөл нь болсон юмнуудыг шүтэх хэрэггүй. гадныхан хамгийн муу юмаа зааж зааварладаг. энэ бол батлагдсан зүйл. хамгийн аюултай нь боловсролтой хулгайч аймшгийн байдаг гэж.Тэднийг шүтэх хэрэггүй.
Утгагүй ш дээ [66.181.160.20] 2023-06-19 12:23:11
Та нар гадаадад сурсан залуучууд Монгол байдаг залуусаас илүү гэж бодож байна уу? Манай Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар гадаадад их сурсан уу, гадаад хэл их мэдэх үү? Тэд нар тэгээд улсаа муу удирдаад байна уу? Иймд гадаадын зүйлсийг битгий шүт, өмнө нь битгий сөвхөр. Нөгөөтэйгүүр гадаад сурсан болгон Монголд хэрэгтэй зүйл хийдэггүйг Боловсролын сангийн өчнөөн жишээ үзүүлж байна. Гадаад сурсан бүрийг бусад монголчуудас нь илүүд битгий үз. Утгагүй ш дээ, сэтгүүлч ээ.
иргэн [192.82.91.135] 2023-06-18 12:04:37
Эмүүжин зөв бичжээ. Манайд нэг ийм тухайн асуудлыг буруу гэж үзвэл эр, эм, дарга, цэрэг хэн нь хийсэнээс үл хамаараад шударга, зарчимыг баримлан бичдэгт нь баярладаг. Булгантуяагийн хувьд уг нь овоо боловсролтой гэж үздэг боловч даанч байж боломгүй алдаатай үгийг тэр тусмаа улс төрч, сайд хүний амнаас гарамгүй үг хэлсэн, Яг үнэндээ явж явж үнэт зүйл, зорилгоо мэддэггүй хүн үү гэмээр байсан. Иргэд ядуураад арга барж байхад олон зуун саяаар нь хулгай хийгээд баяжаад байгаа нөхдүүдээ хамгаалаад чишэм ч үгүй байна гэдэг хамгийн муухай, за яахав алдаж гэж зөвтгөх аргагүй шүү.
MNT NEWS [197.210.84.27] 2023-06-17 07:25:34
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлэгтэй таарч, тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE ([email protected] ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: [email protected] Whatsapp дугаар: +19099134258 вэбсайт: nyhcs.site
иргэн [192.82.66.11] 2023-06-16 11:03:49
Дандаа үнэн юм бичдэг. Баяраллаа,
иргэн [59.153.86.144] 2023-06-16 10:26:19
Монголчууд мэдлэг боловсролтой хүн гараад ирэхээр л ёстой намнах гээд оролдчих юм. Булгантуяа гэдэг бүсгүй Монголын төрд хэрэгтэй бүсгүй. Иймэрхүү байвал Монгол улсыг сөнөөх харийн бодлого урамтайгаар урагшилна даа.
Бат [192.82.65.182] 2023-06-16 10:10:49
Эмүжин-молодец,үнсье
хотын иргэн [202.131.245.69] 2023-06-16 08:57:02
Эмүжин зөв оновчтой шүүмжилсэн байна. Булгантуяа яг ийм цааш явахгүй увайгүй гэж хүмүүс дүгнэдэг зангаас салах хэрэгтэй. Ийм намын гишүүд МАН, АН, ХҮН гээд олон намд эр, эмгүй байгаа. ялангуяа залуучууд. өндөр боловсролтой, дайчин, зарчимч гээд хүмүүс залууст итгэж зайгаа тавьж өгч байхад давраад балайраад байвал хүмүүс дэмжихгүй болж байгаа. Энэ нь өөр бусад хүмүүжил сайтай залуучуудад хортой үр дагавар авчирч төрийг удирдах эрх мэдэлтэй албан тушаалд очиж чадахгүй болж байгаа нь үнэн шүү.
Emujin [202.126.88.98] 2023-06-16 05:46:59
Emujin zuv heljee. Ard tymnee bodoogyi hyn turiin ajil hiij chadah tsaashid
Зочин [66.181.161.27] 2023-06-15 23:32:53
За яахав. Залуу хүн алдсан байж болно. Хашааны банхрууд дэмий боорлох хэрэггүй. Булгантуяа ч бас үлдэж буй хугацаанд зөвхөн ажилдаа төвлөрмөөр байна.
Шүлэг минь хүлэг минь [139.5.217.110] 2023-06-15 21:34:16
энэ шүлэгчин хүүхэн дандаа олон юм хуцаж явах юм.Мөнхбат найзтайгаа зайлвал яасын
Зочин [202.72.245.121] 2023-06-16 08:28:23
чи булгантуяа юу. Өмөөрөх юмаа олж дээ
Зочин [192.82.82.69] 2023-06-15 20:26:08
ЭМҮҮЖИН ЦАГ ҮРГЭЛЖ СОРГОГ АРД ТҮМЭН ,ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЦОХИЛОХ ЗҮРХТЭЙ ЭМЭГТЭЙ.ҮНЭН ШҮҮ БУЛГАНТУЯА ЯАВЧ МОНГОЛ ОРНЫ ТӨЛӨӨ,,МОНГОЛЧУУДЫН ТӨЛӨӨ ГЭСЭН ТҮЙ МАЙ СЭТГЭЛГҮЙ ӨНӨРБОЛОР,АНУЖИН, БУЛГАНТУЯА ГАНХУЯГ 4 ЭХ ОРНОО ХУДАЛДАГСАД
зочин [150.129.143.175] 2023-06-15 19:45:18
Эмэгтэйчүүд эмэгтэйдээ дургүй гэдэг билүү ..............
Зочин [202.72.245.121] 2023-06-16 08:27:37
юу гээд солиороод байна вэ. Үнэнг бичихээр бүү гуйвуул тэнэг минь
Иргэн [202.55.188.106] 2023-06-15 19:18:57
За яахав ээ энэ эмэгтэй энэ удаа бас ч гэж яахав үнэн бичиж , ёрмнь бол хүрэлсүхийг л магтан дуулагч шд, хүрэлсүх хулгөйч худалч алин боловч дуугарахгүй шүү ,шударга царайлахаасаа өмнө эх оронч бгаарөй
Зочин [103.229.122.228] 2023-06-20 13:48:21
Хэрэв үнэхээр Хүрэлсүхийг магтдаг бол бас л итгэхэд хэцүү юм байна. Уг нь санаа нь зөвч арай л буруу арга уу…энэ нийгэмд хүчтэй эмэгтэйчүүд бусад эмэгтэйчүүдээ дэмжээд хазайхад нь засаад явбал уг нь их хэрэгтэй юмсан. Эр гишүүдийг хэр олон ингэтэл л нь хэлдэг билүү…Аль аль нь зөв л байгаасай даа…Булгантуяа ухаан сэхээ аваад жаахан ухаанаа засаад цаашаа олон зөв зүйлийн төлөө тэмцээрэй. Амжилт!
Зочин [120.22.80.217] 2023-06-15 18:29:44
Bas neg Undram
Saruul [202.9.46.127] 2023-06-15 17:25:31
Zob.uuniig oilgohguie naad huuhen chini.