Б.Ганчимэг: Эрхэм сайд Х.Булгантуяа танаа
Х.Булгантуяа арваад жилийн өмнөөс л гэнэт гарч ирсэн. Угаасаа хүний нөөц, имиж, бодлого бүх юмаар уйтгар төрүүлэх болсон энэ намд шинэ , эрч хүчтэй, эрдэм боловсролтой, залуухан бүсгүй орж ирэхэд дотроосоо ч гаднаасаа ч бүгд дэмжсэн. Юу үнэн, энэ үнэн.
Тэр цагаас хойш МАН-ын засаглалын 2016-2020 онд Сангийн дэд сайд, 2020 оноос хойш УИХ- ын гишүүн хийж албан тушаалын карьер нь бадрангуй өсөлттэй үргэлжилсэн.
Энэ хэрээр маш их итгэл найдвар ч түүнийг бүчсэн.
Ордны ардын цэцэрлэгт хүүхдээ хөхүүлж буй залуу улстөрч эмэгтэйн зураг цацагдаж, пиар нь ч ямар нэгэн хүч тавих шаардлагагүй урссан даа. Энэ гэхдээ гоё байсан.
Огт өөр дүр гарч ирлээ. Ашгүй дээ. Одоо л ондоо манлайлал үзүүлнэ дээ гэж хараа бэлчээн суусан.
Гэвч тэр хангалтгүй байлаа. 10 жил харлаа.
Нэг хэвэнд цутгачихсан гэмээр сул, ямар ч манлайлалгүй , намын хэдэн эрчүүддээ эрхэлж өгссөн , цаадуулынхаа наана цаана гарч явж татуулж чирүүлсэн замналтай, нийгмийн халамж, жендер төдий сэдвүүд дээр л торгон дээлтэй гарч ирж өрөвдөлтэй юм ярьдаг нөгөө л хэдээсээ эрс ЯЛГАРНА гэсэн бидний горьдлого талаар болов.
Гунигтай байна, Сайд аа.
Хөгжлийн банкны тонуулын хэргээс авахуулаад улсын маань хөгжлийн тээг болж буй системийг солих, гарсан алдаа завхралтай тэмцэх том давалгаан дотор тэр чимээгүй хяран суулаа. Та ийм шударга бусын хонгилын өмнө “дуу хоолой” байж чадсангүй.
Үнэхээр эрс шинэчлэл зарлаж, итгэл дагуулан өрнөсөн энэ том үйл явцын дотор та хэн ч биш байлаа.
Та боломжоо системд хулгайлуулсан үеийнхнээ өмнө дэндүү ичмээр ДҮР байлаа. Тиймээс тэдний өмнө, намынхаа эмэгтэйчүүдийн өмнө гарч зогсох эрхээ одоо хураалга.
Гомдмоор байна, Сайд аа.
Та “хулгайчууд” -тай хамт хариуцлага хүлээх ДҮР гэдгээ нотолж байна. Бидэнд ёс суртахуун сануулах, эрхэлж тунирхах эрх танд одоо байхгүй.
“Намайг өндөр боловсролтой болохоор атаархаж байна. Намайг хятадаар сайн ярьдаг учраас жөтөөрхөж байна. Намайг зориуд харлуулж байна “ гэсэн таны өчигдрийн твиттер хуудсаараа дамжуулан нийгэм рүү гаргаж шидсэн жиргээ харин ч өөрийг чинь таньж ядан байсан олон түмний өмнө УИХ-ын гишүүн, төрийн сайд, залуу Ерөнхий сайдын багийн гишүүн гэх сүртэй зүүсгэлүүдийн цаад талд нуугдсан доторх жижигхэн ХҮН- ийг олон түмэнд илчлэн харуулж өглөө.
Гайхширч байна, Сайд аа.
Улстөрч хүн сонгогчиддоо ингэж томордоггүй юм. Сонгогчдоо ингэж доромжилдоггүй юм. Улстөрч хүнд нийгмийг хардах, зандрах, туних, ихэрхэх, хэгжүүрхэх эрх гэж байдаггүй юм. Хажууд тань хамт хэлэлцүүлэгт орсон гишүүдийн өмнөөс ичлээ.
Үнэхээр болоогүй юм байна.
Таны улстөрчийн зиндаа гэж юу ч байхгүй. Уучлаарай. Таны сонгогчиддоо томрох , мөн тодрох гэж урдаа барьдаг диплом чинь тэр зиндааг тодорхойлохгүй.
Таны түвшний охид манай хотын гудамжаар дүүрэн алхалж байна. Салбар болгонд хүчирхэг залуус хэдэн зуугаараа байна.
Та ичих хэрэгтэй. Монголын Төр таны эрхэлдэг орон гэр, бүждэг pub биш.
Ер нь гарцаагүй алдаа, гэмт үйлдэл, адгийн байдлаа илчлэгдээд ирэхээр “ Миний эсрэг асар том машин хөдөлж эхэлсэн, миний өрсөлдөгчид намайг харлуулах гэж маш их мөнгө цацаж байна” гэж хашгирдаг технологи одоо явахгүй болсон шүү. Хамгийн ичгүүргүй, хамгийн улаан цайм хүмүүс л ингэж орилдог.
Үнэхээр найдалтгүй л хүн байж дээ гэж танд харамсав.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:36
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:36
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Сэтгүүлч нэг асуултанд хариулаад өгөөч. [66.181.160.20] 2023-06-19 11:17:30
Улс төрч бүр дагаж мөрддөг хэм хэмжээ гэж байна. 1-т, эхлээд үзэл бодолдоо ТОХИРСОН намд элсэнэ. 2-т, тухайн намын цаг үеийн бодлого, үзэл санаанд НИЙЦСЭН байдлаар ажлаа хийнэ. 3-т, намаасаа өөр зүйл яриад сурталчлаад унавал намаас АРГА ХЭМЖЭЭ АВХУУЛНА, хөөгдөнө. АСУУЛТ: Булгантуяа тэгэхлээр хувиасаа олон зүйл бурч, улмаар намаасаа гарах уу? Эсхүл намынхаа хөтөлбөр, бодлогод захирагдаж намтайгаа байх уу? Хэлээд өгөөч, сэтгүүлч ээ.
ЗОЧИН [122.201.22.248] 2023-06-18 12:17:33
Зөв бичсэн байна.Шүгэл үлээгэд зогсож байхад нь гайхаад байлаа тэгсэн үнэхээр эрүүл биш юм байна
Эмээ [202.21.107.35] 2023-06-17 17:39:34
Ганчимэг эмүжин 2 оос өөр үнэн үгтэй яруу сэтгүүлч байхгүй болсондоо, хаяа баярхүүг уншдаг юм,
зочин [202.9.46.211] 2023-06-17 16:38:05
тэнэг хүн биеэ тоохоор ийм болдог байхгүй юу МАНйхан сайд болход нь жорлонгийн банзны ялаа шиг л шаваад байсан амт нь нэг иймэрхүү л байж
Зочин [103.212.118.73] 2023-06-17 11:52:46
Ганчимэг сэтгуулч зөв үнэн голын олоод бичлээ баярлалаа
MNT NEWS [197.210.85.109] 2023-06-17 07:21:49
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлэгтэй таарч, тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE ([email protected] ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: [email protected] Whatsapp дугаар: +19099134258 вэбсайт: nyhcs.site
Зочин [103.26.194.81] 2023-06-16 16:09:09
Teneg gehed denduu teneg ooroosoo ogch bgaa yum shig uut guriliin une hurehgui tetgeveree nemchiheed zoruu arilgsan geed hutsaad suuh yum icheech uhaantai mundag zaluusd zaigaa tavij og nuursnii hulgain unet bayalaguudaa odoo boloo tetgeveriin dood hemjeeg yadaj 700myanga bolgooch oorsdoo terbum nayagaar ni idehdee mongotei huuhed ahmaduudad ogoh bolohoor mongogui gedree boli
Эрдмээ [124.158.65.54] 2023-06-16 14:51:56
Булгантуяа бол том улс төрч. Гахай ганчимэг Булгантуяагийн хэлсэн үгийг ойлгочихоод хуцаарай. Гахай ганчимэг Жэнко Хурц ...... нарын талаар ганц үг ган хийж чаддаггүй аймхай авгай. Хаалтын гэрээ хийж мөнгөжсөн гахай бол ганимэг.
иргэн [192.82.66.11] 2023-06-16 11:30:22
ЭМҮЖИН, ГАНЧИМЭГ ХОЁР Л ҮНЭНИЙГ БИЧИХ ЮМ ДАА
Иргэн [59.153.86.144] 2023-06-16 10:31:07
Булгантуяа гишүүн Монголын төрд хэрэгтэй бүсгүй шүү. Энэ элдэв үгээр доромжлоод байгаа хүмүүс мэтгэлцчихсэн дээр шүү.
Зочин [202.126.90.72] 2023-06-16 19:09:31
Булгантуяа хэрэгтэй хүн УИХ-ын гишүүдийн дотор эмэгтэй гишүүд 10 хувиас хэтэрбэл атааргагчид ингээд хэрүүл хийж эхэлнэ. Булгантуяа одоо наад тэнэгүүдтэйгээ битгий шөргөөлд зүгээр урьдах ажлаа хийгээд яв ! Жингийн цуваа хөдөлсөөн гээд хийх гэж санаснаа хий! Атаархуу эмүүд юу ч гэсэн битгий тоо!
Зочин [66.181.160.91] 2023-06-16 10:16:34
ЭНЭ БҮСГҮЙ ҮАБЗ \ Баттулга , Хүрэлсүх , Занданшатар , Оюунэрдэнэ \ - өө хамгаалах гээд нэг өгүүлбэр унагаатахсан чинь шалбааг намагт уначихваа - шалдан ч гэсэн гараад ирээсэй дээ ...
хотын иргэн [202.131.245.69] 2023-06-16 09:14:23
баяжсан хүмүүсийг төрд тэдний хувийн аж ахуйгаа сайн эрхэлж, сэргэжж, хуримтлал үүсгэдэг туршлагыг нь авах гэж ихээр оруулж ирснээс төрийн мөнгийг хувьдаа завших үйлдэл хавтгайрч, нэг хэсэгтээ төрд ажиллаж байхдаа хөрөнгөжиж чадаагүй хэсгийг арчаагүй гэдэг байлаа. эрдэм ном муу сурсан зөвхөн амьдралаа өөд нь төрийн буянаар дээш татах гэсэн хэсгээс залхаад эрдэм номтойг нь оруулж ирэхээр тэд нь дан хулгайч нарын үр сад, эсвэл буруу төлөвлшсөн онгироо, дээрэншүй залуус ихээр төрд шургалж эхэллээ. Нээх л барууны дэг жаяг ярьж шаардсан мөртлөө өөрөө ажлын муу туршлагатай, ардаа нэг муу хулгайч новшийн том даргын хамгаалалттай, хүмүүжилгүй, юу ч зохион байгуулж чадахгүй марзан эр, эм залуусаа одоо МАН татаж зайлуул. тэрнйи оронд мөрөөрөө ажлаа сайн хийгээд явдаг хөгшин залуу төрийн ажилтад өрөө өрөөгөөрөө байгаа, тэднээс дарга сонгож томил.
Зочин [124.158.68.18] 2023-06-16 09:10:44
СӨХ ийн даргаас дээш гарах хүн биш байна огцор
Зочин [103.229.121.90] 2023-06-16 05:42:21
Сайн хэлжээ. Ганчимэг сэтгүүлчид баярлалаа. Булгантуяаг уг нь гайгүй ухаантай бүсгүй гэж боддог байлаа. Нүүрсний хулгайг өмөөрөхөөр нь гайхлаа. Тэнэг л бна даа. Эмэгтэй хүн гэхээр л урт үстэй богино ухаантай байх албагүй шүү дээ. Наад Ганчимэг эгчийнхээ бичиж байгааг хараач ээ. Ямар ухаантай юм бичээ вэ. Чамайг их ажигласан бна. Дүгнэлт хийсэн бна. Чи өчүүхэн амжилтандаа ташуурчээ. Чиний хятад хэл, өндөр боловсрол ямар хамаатай юм бэ. Хүн бай. Шударга бай. Ард түмнийхээ өмнө үргэлж жижиг бай
Зочин [202.126.90.72] 2023-06-16 19:15:04
Баярлаад байх юм байхгүй. Ганчимэг угаасаа ийм хогийн зантай ш дээ Булгантуяа хятад хэл мэддэг нь юу нь буруу байгаа юм одоо орос хэлээс хятад мэдэх нь илүү сайн хэрэг. Энэ бол УИХ-д олон хүүхэн оруулж болохгүй гэсэн дохио боллоо сэтгүүлчид атаархаад алиа алдана
Т-1 [59.153.115.57] 2023-06-15 22:44:07
Хөдөөний Т-1үүд ийм л байдаг даа ..хөдөа рүү нь явуулаа
Зочин [192.82.89.224] 2023-06-15 22:24:58
Yag bichjee. Bayarlalaa. Naad said avgai chini uls ornii xugjil, ard tumnii tuluu bish gedeg ni olon yumaar batlagdsan. Uls turuus zailaasai.
Bat [202.21.108.10] 2023-06-15 21:09:19
Би бүр гайхаад байсан юм. Бүр яг хэллээ. Ганчимэг сэтгүүлч ээ Танд баярлалаа
ЗОЧИН [192.82.82.69] 2023-06-15 20:38:18
АРГАГҮЙ Л МУНДАГ СЭТГҮҮЛЧ МИНЬ ГАРЧ ИРЭЭД ЧАС ХИЙТЭЛ ХЭЛЛЭЭДЭЭ БАЯРЛАЛАА.
Зочин [64.119.19.162] 2023-06-15 18:54:48
Энэ хүүхнийг овоо дориун гэж бодсон алсын хараа, ойлголтгүй, харалган ухаан муутай юм. Хүний ухааныг диплом сурсан сургуулиар нь биш үйлдэл, ажлаар нь дүгнэдэг юм. хэл, сургуулийг бол хэн ч сурна. Энэ хүүхний сурсан сургуулийг манай охид хөвгүүд олноороо сурсан. Харин яаж яваад намд шургалаад албан тушаалд сандаалаад гараад ирэв. Сонин байна. Гадны банк, байгууллага компанид ажилласан нь мэпдлэгтэйдээ биш ийм юмнуудаар монгол улсыг барих гэж гадныхан ажлуулдаг байх.
иргэн.. [202.21.108.16] 2023-06-15 18:49:18
МАН нам мөнгө ...эсвэл нэг өөр ажиллагаа буудал .. амралтын газарт болдог ажиллагаа....ийм зүйлсээр л хүмүүсийг сонгож шилдэг арга нь гэсэн шүү...... Ж.Цолмон мэт нь хөгшин АВГАЙ болж өөр намд орсон гэсэн...ИЧЭЭЧ ээ МАН ......аа... ариун явдал мөн үү...??? Одоо залуу охидыг эргүүлддэг болсон гэсэн .... НЭРИЙГ НЬ хэлэх хүн АЮУРСАЙХАН ..удахгүй хэлэх байх өө.....24 оны өмнө ...МАН нүүр ээ хийх газар хэцүү л болох нь ...эээ АРИУН ЯВДАЛ уу???
Zovhin [66.181.185.145] 2023-06-15 17:03:05
Монгол төр энэ авгайд ямар өртэй болоод сайдын суудал өгөөд байдаг юм. Шунал сэрэлээ дарж чаддаггүй новш
zochin [66.181.178.176] 2023-06-15 16:56:44
Ганчимэг сэтгүүлч гайхмаар үнэн бичсэн байна, үнэхээр бодит байдал бол ийм л байгаа юм чинь
ЗОЧИН [103.26.193.119] 2023-06-15 15:52:51
РИОТИНТОГИЙН МӨНГӨӨР ХЯТАДАД СУРСАН, ТҮҮНИЙ Г УИХ-Д ТӨЛӨӨЛЖ,ТҮҮНИЙ УЛААН ХАМГААЛАГЧ БОЛСОН ЭНЭ ШУВУУН ТАРХИТАЙ ХООСОН МАХАН ТОЛГОЙТ ЯНХАН ЧИНЬ ОДОО БҮР УЛААН ЦАЙНДАА ГАРЧЭЭ, ОДОО БҮР УЛСЫН БАЯЛАГ, ТӨСӨВ, САНХҮҮ, БАНК, САНГУУДЫГ ХУУ ХАМААД ХУЛГАЙЛЧИХСАН МАН-ынхаа ТОМ ХУЛГАЙЧДЫГ ХАМГААЛДАГ АДИЛХАН ХУЛГАЙЧ БОЛЖЭЭ. ИЙМ ХҮН СҮГИЙГ УИХ-Д ГАРГАСАНДАА СОНГОГЧИД БИД ХАРАМСАЖ БНА. ОЮУНЭРДЭНЭ ГЭХ МАЛАА, ЧИ ЭНЭ ХОРВООГИЙН ХҮНИЙ АДАГ, ХОГИЙН ШААРАА ЗГ-ААСАА ЗАЙЛУУЛ, ЭС БӨГӨӨС ЧИ ӨӨРӨӨ УНАНА ШҮҮ.
зочин [202.9.40.155] 2023-06-15 15:34:19
маш зөв маш үнэнийг маш шудрага бичсэн бна
Зочин [192.82.88.152] 2023-06-15 15:14:43
СЭТГҮҮЛЧ МАШ ЗӨВ СРЁЛТОЙ ҮНЭНГ ХЭЛЖЭЭ. БУЛГАНТУЯАГ ХАРЛУУЛАХ ГЭЖ ИХ МӨНГӨНИЙ БИЧИГЧ НАР ХӨДЛӨӨД БАЙХДАА Ч ЯАХАВ. ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ Л БОДИТ БАЙДЛЫГ НИЙГЭМД ХАРУУЛЛАА Ш ДЭЭ
Эрдэнээ [66.181.185.214] 2023-06-15 15:10:44
Сөйд боллоо гээд тэврэлдээд сүйд болоод бсан эмэгтэй ёс зүй үнэт зүйл гэдэгийгээ ойлгож байж цэцэрхсэн үгнүүлээ хэлж бөй!
Dogoo [202.126.89.159] 2023-06-15 15:03:28
Zaluusin tuluulul olon jil erh medeltei huuli batlagch bish shugel uleegch geed baigaa gudamjni avgai shig l yos zuigui sanahdlaa
Zochin [64.119.25.225] 2023-06-15 15:00:30
Anhnaasaa l haragdaj bsan shfe chaavass. Yaana daa HUURHII URUVDMUUR DUR TURHTEI HUD HUUGEN. GOE BICHJEE. BAYARLALAA