Банк санхүүгийн академи “Усан бар” жилийн амжилт, ололтоо танилцуулж байна
Улиран өнгөрч буй нэгэн жилийн төгсгөлд амжилт бүтээлээ хамтдаа дүгнэдэг Монгол түмнийхээ уламжлал, ёс заншлын дагуу “Усан бар” жилийнхээ ололт, амжилт, хийж хэрэгжүүлсэн ажлуудаа “Үзэсгэлэнт болгогч” хэмээх Харагчин туулай жилийн босгон дээр Та бүхэндээ тайлагнаж байна.
Банк Санхүүгийн Академи нь 2010 оноос эхлэн сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээ, аутсорсинг, олон нийтийн санхүүгийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд өөрсдийн брэнд сургалтуудаа банк, санхүүгийн салбарынханд хүргэхийн зэрэгцээ олон улсын санхүүгийн салбарын тэргүүлэгч сургалтын байгууллагуудтай хамтарсан сургалтуудыг зохион байгуулж, олон улсын мэдлэг, мэдээллийг тухайн салбартаа хүргэн ажиллаж байна.
“БАНКИРУУДЫН МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХҮРГЭНЭ”
Банк Санхүүгийн Академи нь дунджаар жилд 200 орчим сургалт, 3000 орчим банк, санхүүгийн салбарын ажилтнуудад сургалт явуулдаг. Банкны суурь сургалт, мэргэжлийн эрх олгох сургалт, шинэ ажилтнуудад зориулсан чиглүүлэх сургалт, дунд түвшний менежерүүдэд зориулсан олон улсын мэргэшил олгох сургалт, байгууллагын онцлог, өвөрмөц хэрэгцээнд тохирсон захиалгат сургалтуудыг зохион байгуулсаар байна.
Тайлант жилд тус академиас “Шинэ банкирын онол практик хосолсон сургалт”, “Insight MDI® хувь хүний зан төлөвийн сургалт”, “Олон нийттэй харилцах ур чадвар” мэдээллийн орон зайн практик сургалт, “Амжилттай борлуулалт хийх 7 алхам” зэрэг сургалтуудыг Германы Шпаркассе Сантай хамтран шинээр нэвтрүүллээ.
“БАНК САНХҮҮГИЙН САЛБАРЫН СУДАЛГААГ ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭЖ, ҮНЭ ЦЭНИЙГ БҮТЭЭНЭ”
Банк Санхүүгийн Академи нь улирал тутамд “Банкны тойм судалгаа”, жилд нэг удаа “Банкны салбарын хүртээмжийн судалгаа”-г хийдэг байсан бол тайлант жилд тус академиас Монгол Улсын банкны салбарын өнөөгийн байдал, хандлагыг тодорхойлох “Банкны секторын судалгаа”, “Банкны харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаа”, “Хүний нөөцийн сургалтын хэрэгцээний судалгаа”, “Банкны хүний нөөцийн метриксийн судалгаа”, “Зээлийн хүүгийн шимтгэлийн судалгаа”, Дэлхийн банктай хамтарсан “Financial health index” (Households and SMEs) зэрэг судалгаануудыг шинээр нэвтрүүлэн ажиллаж байна.
Судалгаанаас стратегийн оновчтой шийдэл гарахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ судалгаанд суурилан тухайн салбартаа эерэг өөрчлөлтийг авчрах, үнэ цэнийг бүтээхээр ажиллаж байна.
“БАНК САНХҮҮГИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛД БОДИТ ХУВЬ НЭМРИЙГ ОРУУЛНА”
Банк Санхүүгийн Академи нь үндсэн үйл ажиллагаанаас гадна банкны салбартаа өөрийн хувь нэмрээ оруулж, тухайн салбарт болж буй өөрчлөлтүүд, хэтийн төлөв, дэлхийн трэнд, шилдэг туршлага, шинэ арга барилыг нэвтрүүлэхэд түлхэц болохуйц үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Тухайлбал,
“APABI” Ази, Номхон далайн банкны институтүүдийн холбооны чуулга уулзалт.
Банк санхүүгийн академи нь Ази-Номхон далайн банкны институтуудын холбоо (APABI)-ны 20 дахь удаагийн “АПАБИ 2022” чуулга уулзалтыг “Цар тахлын дараах банкны салбар дахь өөрчлөлтүүд” сэдвийн хүрээнд “Туушин” зочид буудалд амжилттай зохион байгууллаа. Тус чуулга уулзалтад дотоодын болон Өмнөд Солонгос, Тайвань, Филиппин, Энэтхэг, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсуудын банкны салбарын мэргэжилтнүүд, судлаач, санхүүгийн зөвлөхүүд оролцож, цар тахлын дараах банкны салбар дахь дижиталчлал, хүний нөөцийн тулгамдаж буй асуудал, хэрэгжүүлж болох шилдэг туршлагаасаа хуваалцлаа.
Банк, санхүүгийн салбарын хүний нөөцийн IV зөвлөгөөн.
Банк санхүүгийн академиас Монголын банкны холбооны дэргэдэх Хүний нөөцийн мэргэжлийн зөвлөлтэй хамтран жил бүр "Банкны салбарын хүний нөөцийн зөвлөгөөн"-ийг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ удаа банкны салбарын тренд өөрчлөлтүүд, банкны салбар дахь жэндэрийн төлөв байдал, банкны хүний нөөцийг хэрхэн чадавхжуулах зэрэг асуудлаар санал солилцож, цаашдын хэтийн төлөвийг хэлэлцлээ.
Германы Шпаркассе банкны Монгол дахь сангийн хамтын ажиллагаа.
Банк санхүүгийн академи нь Германы Шпаркассэ банкны Монгол дахь сангийн дэмжлэгтэйгээр "Newbanker's College Academy"-ыг байгуулахаар төлөвлөж, шинэ банкируудад онолын мэдлэг, практик ур чадвар олгох зорилготой 9 хүртэл сарын хугацаатай иж бүрэн сургалт, мэргэшсэн банкируудад зориулсан манлайлал, борлуулалт, зан төлөвийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.
Рибрэндинг /Rebranding/ шинэчлэл.
Банк санхүүгийн академи нь Монгол Улсын банк санхүүгийн салбарт өөрийн шинэ дүр төрхийг бий болгохыг зорьж, брэндбүүк, логогоо шинэчилсэн ба шинэчлэгдсэн ирээдүйн алсын хараа, шинэ стратеги, шинэ бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааны чиглэл, шинэ хөтөлбөрөө танилцууллаа.
Банк санхүүгийн академи нь “Үзэсгэлэнт болгогч” хэмээх Харагчин туулай жилдээ үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ Банк санхүүгийн салбарын ажилтнуудын мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд хүргэж, салбарын хөгжилд бодит хувь нэмрийг оруулахыг зорьж байна.
Бидний ажлыг дэмжин, эрч хүч, урам зоригийг өгч, амжилтыг хамтдаа бүтээлцэж буй эрхэм академийн гишүүд, хамтран ажиллагчид, суралцагчид, сургагч багш нартаа Сар шинийн мэнд дэвшүүлье!
“Банк санхүүгийн академи” ГҮТББ
ТЦА: Татвараа төлөөгүй 408.684 тээврийн хэрэгсэл байна
Ирэх онд тээврийн хэрэгслийн албан татварыг 3, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмнэ
Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярыг Хонконгод суух Ерөнхий консулаар томилов
С.Цэнгүүн: Нэг намд байгаа хүмүүс өөр өөр шаардлага тавьж, хагарал үүсгэж байна
Б.Жаргалсайхан: Би Оюун-Эрдэнийг дэмжиж байна, энэ миний эрхийн асуудал
Хамба З.Санждоржийн эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хурал хойшиллоо
Politico: Байден Киевт цэргийн нэмэлт тусламж үзүүлэхээр Конгрессоос 24 тэрбум доллар хүсчээ
Халтиргаатай үед "Пингвин" алхалтаар алхахыг зөвлөлөө
МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг цагдан хорьжээ
Утааны сонсгол хийхээр гарын үсэг цуглуулж эхэлжээ