Баяжих хүсэлтэй бол улс төрд БҮҮ ОР!

Aдмин / Улстөр

Эдийн засгийн үр ашигтай тооцоо, ухаалаг хэрэглээг баяжих хүсэлтэй хольж хутган мухар сүсгийн хэлбэр лүү оруулж орхисон тарчиг сэтгэлгээ үеэ өнгөрөөх хараахан болоогүй бололтой. Хэрэгцээгээ хангахын тулд амар хялбар арга хайж, ажил хөдөлмөрийг үгүйсгэн хулгайг шүтэх байдал улс төрд ноёлов.

Гэтэл бизнесийн зарчимд тулгуурлан өрх гэр бүлийнх амьжиргаагаа дээшлүүлэх, төрийн албанд ажиллаж нийтийн эрх ашгийн төлөө зүтгэнэ гэдэг тэмээ ямаа шиг хоёр ойлголт. Хоёулаа сэтгэлийн таатай мэдрэмж төрүүлдэг ч улсын төсвөөр хулгайлах, зах зээлийн хуулийн дагуу өрсөлдөөн дунд бизнесээ босгохыг ялгаж салгаж чадахгүй бол төрийн албаны нэр хүндийг шороотой хутгахын хэрэг өнөөгийн улс төрчдөд байхгүй.

Хулгайн донг буддизм ба бусад гүн ухаанд засрахад хэцүү сэтгэлийн гэм хорын үндэс гэдэг. Гэтэл үүнийг улам нарийвчлан луйврын тогтолцоонд шилжүүлсэн өнөөгийн төрийн түшмэдүүдийн үйлийн үрийг хожим ирээдүй хойч нь үүрэх бололтой.

Төрийн албаны тухай хуульд

3.1.1."төрийн алба" гэж төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг;

3.1.2."төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг;

Дэлхийн аль ч хуулийн практикт улс төр, бизнес хоёрыг зааглаж тусад нь ойлгодог. Өөрөөр хэлвэл төрд ажиллах хүсэлтэй бол баяжих бус асуудлыг шийдэх хүсэл эрмэлзэлтэй үүргээ мэдэж, эрх хэмжээнийхээ хүрээн ажилладаг байхыг заажээ.

Баяжих хүсэлтэй зарим залуус Монголын төрийг ард түмний тархиар наадаж, ахуйгаар нь дарамтлаад өөрсдөө тэрбумтан болно гэх өлөн хүсэлдээ дулдуйдах нь харамсалтай.


Сэтгэгдэл

иргэн [66.181.181.129] 2023-02-07 12:13:00

ажил хийж цалингаараа сайхан амьдарч чадахгүй байна , ёстой л 2 идэхгүй хоосон хонохгүй өдрийг өнжиж байна , хүний хөдөлмөрийг үнэлж чаддагүй улсад улс төрд орж хулгайч болж сайхан амьдархаас өөр зам алга

Зочин [202.9.46.20] 2023-02-07 09:16:56

Харанхуй бүдүүлэг монголчуудын 90% нь баяжих их хүсэлтэй. Баяжихын тулд худал хэлж хулгай луйвар хийж урваж шарвахад бэлэн оркууд.

Зочин [202.126.90.48] 2023-02-07 09:05:21

9 үеэрээ ад үзэгдэхгүй шоронд орохгүй гэвэл улс төрд бүүор залуусаа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.