Хөвсгөл нууран дээгүүр машинтайгаа зорчиж яваад мөс цөмөрч, нэг иргэн живжээ

Гурван зорчигчтой машин Хөвсгөл нууранд живж нэг иргэн сураггүй болсон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах баг, “Сантын даваа” гэдэг газар Хөвсгөл нууран дээгүүр “УАЗ-3303” загварын автомашин зорчиж яваад 01.03-ны өдрийн 19:30 цагийн орчим мөс цөмөрч, тус нууранд живсэн байна.
Энэ тухай дуудлага мэдээлэл энэ сарын 3-ны 21.30 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу албаныхан очиход “УАЗ-3303” загварын автомашины жолооч 52 настай эрэгтэй Э, Рэнчинлхүмбэ сумын харьяат 16 настай зорчигч Т нар автомашинаас эсэн мэнд гарч, 49 настай зорчигч Э тус нууранд живж, сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа аж.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл
Ixwchf [178.68.41.154] 2025-01-08 18:13:43
ivermectin without a doctor prescription - <a href="https://ivercand.com/">tegretol usa</a> buy tegretol generic
Зочин [66.181.161.49] 2023-01-04 17:31:42
Бүх хаалгаа онгойлгоод урьд хойноо хөндлөн мод хүлээд яьах ёстой
иргэн [139.5.219.62] 2023-01-04 15:06:00
жилийн жилд л ийм харамсалтай юм сонсогдох юм. Ер нь тас хөлдсөн ч бай машинаар дээгүүр нь явахыг бүх хорих хэрэгтэй ш дээ.